НАЯН БУЛГИЙН АЯЛГУУ ТОГЛОЛТ ДАХИН ТАЙЗНАА

2018-05-22  

 

 Уянга ухаарлын олон дууг зүрх сэтгэлээсээ дуулж, орчин үе , үндэсний уламжлалт өнгө төрхийг өөрийн дуу хөгжим, гадаад төрхөөрөө нэгэн зэрэг илтгэн харуулж чаддаг дуучин Т.Дэлгэрмөрөн НАЯН БУЛГИЙН АЯЛГУУ тоглолтоо хийгээд удаагүй байна. Тоглолт ард түмний хайр энэрэл,ухаарал,дуучинтайгаа хамтдаа дуулсан, уярсан, уйлсан гээд халуун алга ташилт доор болж өнгөрсөн. Дуучин тоглолтын дараа би ард түмнээсээ яг л энэ мэдрэмжийг авахыг хүссэн гэж нүдэндээ баяр бахадалын нулимастай хэлж байсан. Өөрөө дуулсан дуундаа уярч, түүний дуунд ард түмэн уярсан тийм л нандин холбоостой тоглолт болж өнгөрсөн. Тийм дээ ч тоглолтын дараа дахин тоглуулах хүсэлт үзэгчдээс маш их ирсэн. Тэгвэл 2018.06.02-нд НАЯН БУЛГИЙН АЯЛГУУ тоглолт UB PALACE-ийн концертын тайзнаа дахин тоглогдох гэж байна.

Наян булгийн аялгуу, Тэнгэрийн бүсгүй, Хайрын дээд хань минь, Ааваа дуулая,  Чамайгаа үнсье, Уянга цагаан хуруу, мэдээж Номин Талст хамтлагийн дуунууд энэ үдэш дахин эгшиглэх болно.

Аялгуу дуу намайг уяхан болгодог. Уяхан сэтгэлийн дэргэдээс хорвоог мэдрэх хамгийн сайхан.   

Тоглолтон дээр дахин уулзая.Таныг хүндэтгэсэн Т.Дэлгэрмөрөн.

Билетийг UB PALACE-касс. 1900-1950 үнэгүй хүргэнэ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?