"МИГ-35" СӨНӨӨГЧ ОНГОЦ

2016-04-02  

"МиГ-35"-ыг 4 болон 5 дугаар үеийн сөнөөгч онгоцнуудын завсрын онгоц гэж хэлж болохоос гадна харагдах байдлаар алдарт "МиГ-29" онгоцтой төстэй. Гэхдээ дотроо бол цоо шинэ машин гэж ойлгож болно. Онгоцны урт нь-17,3метр, далавчны урт-11,99метр, өндөр-4,73метр, хөөрөх дээд жин-29700кг, нислэгийн өндөр-17км, дээд хурд-2600км/цаг (мах-2,25), нислэгийн алслалт-2000км, "РД-33МКВ" загварын хоёр хөдөлгүүртэй. Онгоцны зэвсэглэлд 30 мм-ийн ГШ-301 пушка-1, ойрын (Р-73) болон дундын (Р-27) зайны "агаар-агаар" ангиллын удирдлагатай пуужин, хөлөг онгоц эсэргүүцэх "Х-31А", "Х-35" загварын пуужингууд, радарын эсрэг ажиллагаатай "Х-31П" болон бусад бөмбөг, агаарын минэ багтаж байгаа. 

Энэ онгоцонд шинэ төрлийн алсын зайн электрон удирдлагын систем, хүчтэй хөдөлгүүр, нийтдээ 4300 литрийн багтаамжтай 5 тусдаа түлшний савнууд суулгаж өгчээ. Шинэ онгоцыг нэг эсвэл хоёр нисгэгчийн суудал бүхий хоёр өөр хувилбараар бүтээнэ. Хэрвээ нэг нисгэгчийн суудалтай байвал хоёр дахь нисгэгчийн суудлын зайд нь нэмэлт түлшний сав суулгах ба энэ нь илүү алсын зайд нислэг үйлдэх боломжийг хангаж өгөх юм.

Түүнчлэн "МиГ-35" онгоцны кабиныг цоо шинэ төрлийн радио электрон тоног төхөөрөмжөөр тоноглох ажээ. Хамгийн гол нь уг онгоцонд 150 км-ийн радиуст буй дайсны целийг илрүүлэх хүчин чадалтай "Жук-МА" загварын цоо шинэ радарын систем суурилуулж байгаа гэнэ. Түүнчлэн онгоцонд Америкийн "F-22", "F-35" загварын онгоцнуудтай тэмцэл явуулах зорилгоор "агаар-агаар" ангиллын оптик электрон харааны радар суурилуулж өгчээ. ОХУ-ын БХЯ энэхүү шинэ загварын онгоцноос хамгийн багадаа 37 нэгж "МиГ-35" онгоц авах сонирхолтой байгаа хэдий ч туршилтын ажил бүрэн дуусаагүй тул одоохондоо гэрээнд гарын үсэг зурагдаагүй байдалтай байна.

 

 

Р. ЭНХБОЛД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
saak saak:ene dain zewseg edre uildverlehee bolimoor yum 2016-04-02
Boloroo:Woo zewuun ongots banshde. tee f22 f35 ongotstoi haritsuulsan yum baiwal 2016-04-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?