УРУУЛЫНХАА АРЬСЫГ ХЭРХЭН ГУУЖУУЛАХ ВЭ

2016-04-10  

Бид гоо сайхандаа ихээхэн анхаарал тавьдаг ч нүүрний бас нэгэн чухал хэсэг болох уруулаа мартдаг. Уруул нь маш нимгэн, хамгаалалтгүй байдаг учраас хүйтэн, халуун, нар салхинд амархан хуурайшиж, холцруутдаг байна. Үүнээс гадна ярих, инээх, уурлах зэрэг нүүрний хөдөлгөөнд үргэлж оролцож байдаг тул хамгийн түрүүнд үрчлээтдэг байх нь ээ. Өнөөдөр манайд уруулын скраб, гуужуулагч уруулын будаг шиг олдоц сайтай эд биш. Тэгвэл уруулын арьсаа тусгай бүтээгдэхүүн хэрэглэлгүйгээр гэртээ байгаа зүйлсээр гуужуулж, булбарай зөөлөн болгох "амттай" болгох арга байна. 

Уруулын гуужуулагч хийх маш олон арга байдгаас элсэн чихэр, зөгийн бал, оливын тосны гуужуулагчийг сонгон танилцуулж байна. Чихрэн скрабанд нэг цайны халбага бор эсвэл цагаан элсэн чихэр, нэг цайны халбага зөгийн бал, нэг цайны халбага оливын тос шаардлагатай. Оливын тосыг энгийн наран цэцгийн тосоор орлуулсан ч болно. Боломжтой бол бор элсэн чихэр, байгалийн цэвэр зөгийн бал, оливын тос хэрэглэх нь илүү үр дүнтэй. Эдгээр орцоо аяганд хийж сайтар хутгаад, өтгөн бэлдмэл болмогц хуруугаараа уруулынхаа арьсыг зөөлөн үрнэ.

Үрж дуусаад хэсэг хугацаанд байлгаж урууландаа чийгшил, тэжээл авна. Үүнийхээ дараа бүлээн усаар угааж, маш хурдан уруулын тэжээл, бальзам түрхэх ёстой.

 

 

А.САЯН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Минжин:ойлгомжтой энгийн сайхан зөвлөгөө байна 2016-04-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?