ГЭРИЙН НӨХЦӨЛД АРЬСАА ХЭРХЭН ГУУЖУУЛАХ ВЭ

2016-04-14  

Хурц нар, ширүүн салхинаас болж арьс хуурайшиж гэмтдэг. Тиймээс бүсгүй та ямар ч төрлийн арьстай байсан гуужуулалт хийх нь зайлшгүй чухал, хэвшил болгох ёстой зүйл гэдгийг мартаж болохгүй.

Тэр тусмаа тослог болон холимог арьстай бол нүүрний бохирдол тосыг гуужуулаагүйгээс болоод батгашил мэдэгдэхүйц ихсэж тос улам ихээр ялгарч будаг шингэхгүй болох нь энүүхэнд. Аль ч төрлийн арьсанд шилдэг гуужуулагч бол зөгийн бал болон бор элсэн чихэр байдаг. Энэ нь арьсыг зөөлрүүлж илүүдэл боxирдлыг арилгах, гэрийн нөхцөлд хийж болох хямд бөгөөд үр дүнтэй арга юм.

ХЭРХЭН ГУУЖУУЛАХ ВЭ? Өөрт хэрэгтэй хэмжээгээр зөгийн бал болон бор сахараа холиод нүүрэн дээрээ 3-5 минут тавина. Угаахаасаа өмнө бага зэрэг гуужуулах маягаар үрж өгөөрэй. Ингээд л бүлээн усаар угаагаад чийгшүүлэгч тосоо түрхэхэд арьс тань хангалттай чийгшил авч зөөлөрсөн байх болно.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Нта:За угааж үзнээ.. 2016-04-14
гэрэлт-од:туршиж үзсэн их гоё болдийн байна лээ 2016-04-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?