ХҮНИЙ АМЬДРАЛЫН ЗАМ БУЮУ ХУВЬ ТАВИЛАНГИЙН ТОО

2016-04-20  

Хүний төрсөн, он, сар өдөр гэсэн гурван тоог мэдсэнээрээ хүний амьдралын замыг буюу заяа төөргийг хэлж өгч болно. 1-9 гэсэн энгийн тооноос гадна  1, 22, 33, 44, 55, 66, 77, 88, 99 гэсэн голлох утга бүхий тоонууд байдаг.

Хэрвээ тоон нийлбэрт эдгээр тоонуудын нэг нь л байвал, өөрийн, бие даасан илэрхийлэх утгатай гэж ойлгох хэрэгтэй. Хэрвээ та 1981 оны 5-р сарын 12-нд төрсөн бол 1+2/өдөр/+5/сар/+1+9+8+1/он/=27 гэсэн тоо гарна. Энэ тоог энгийн тоонд шилжүүлвэл 2+7=9 болно. 9 гэсэн тоо бол энэ хүний хувь тавилангийн тоо юм.

Тоо болгон өөрийн гэсэн нууцтай. Энэхүү нууцыг мэдсэнээр юу хүссэндээ хүрч болно.

Манлайлан тэргүүлэгчид. Хэн нэгэн өөрт нь зааж зааварлах, хийж байгаа зүйлд нь оролцохыг тэвчиж чаддаггүй. Ийм хувь тавилангийн тоотой хүнтэй харьцах эхний мөчөөс л түүнийг гайхалтай, хамгийн ухаантай, авъяастай гэх мэтчилэн магтаж сайшаах хэрэгтэй болно. Ер нь "Яахыг чи л мэднэ дээ", " Чиний хүссэнээр чинь би хийсэн шүү" гэх мэтчилэн уншлага маягийн үгийг үргэлж хэлэх хэрэгтэй. Ингэж байж л эцсийн дүнд өөрийн санаандаа таарсан зүйлээ хийлгэж чадна.

Хэлж бас хийж ч чадагсад. Байнга л хамтдаа болгоцгооё, хэлэлцье, амаръя, ажиллая гэсэн үгсийг хэлж байх ёстой болно. "Би чадах юмаар хомсхон болохоор чамгүй бол гаргүй л гэсэн үг", эсвэл "Ганцаараа хийх ч найзуудтайгаа олуулаа бол..." гэж дуулдаг шиг байнга хэлж байх нь таны амны уншлага болно. Гэвч бүх юм, муу дүн ч гэсэн өөрчлөгдөөд л явчихна.

Хэнэггүй, баясгалантай хүмүүс. 

Эдгээр хүмүүстэй харьцах явцад байнга инээж хөхрөн, гайхан биширч, бахдаж хөөргөн "Догь шүү", Болж байна" гэж үргэлж урам өгч байх нь чухал. Мөдхөн сүр дуулиантай баяр хийж амжилтаа тэмдэглэнэ гэж амлаад, тавьсан зорилгодоо хүргэх ажлаа аажуухан хийлгээд л байх хэрэгтэй.

 

Итгэлтэй ажилсаг хүмүүс. "Үүнийг зөвхөн чи л ойлгоно...", "Энэ санааг чи л надад хэлж өгсөн", " энэ хамгийн найдвартай" гэсэн магтаалын үгсийг хэд хэчнээн ч хамаагүй хэлээд л бай. Мөн эдгээр хүмүүсийн тухайд анхаарах нэг зүйл бол ямар нэг завсарлага өгөхгүй ," Бүх юм яг байдгаараа шүү" гээд л ажлаа цааш хэвиин үргэлжлүүлэх явдал.

Нэлээд сул чөлөөтэй байхыг эрхэмлэгч, ааш авир хурц, түрэмгий. Ийм хүмүүс та "Надад ч нэгэн хэвийн уйтгартай байдал таалагддаггүй. Ямар нэг өөрчлөлт хийж, адал явдал сонин содон юм мөрөөддөг. Хүн хувийн эрх чөлөөтэй байх ёстой" гээд яриад үз. Ийм хүмүүст өөрийн санаа бодол, амьдралын хэв маягаа тулган хүлээлгэх гэж оролдох ч хэрэггүй. Эвтэйхэн ярьж хэлж, араасаа дагуулах нь чухал. Ийм хүмүүс нэр цуутай, олны танил хүмүүсийг бишрэн хүндэлж, дагаж дууриах гэдэг хүсэл эрмэлзлэлтэй. Иймд хэн нэгэн ингэж гэнэ. Бид ч ямар чадах биш дээ гээд ихэд харамсах маягаар гүн санаа алдаад хэлчихвэл, тэдэнд  сэрэх, өөрөө ч хийх бүтээх тэмүүлэл төрүүлнэ.

Дэг журамтай, даган дууриагч, үзэл бодолдоо үнэнч.  Ийм хүмүүст гадны хэн нэгний хэлсэн үг ямар ч нөлөөлөлгүй. Харин танай аав, ээж, ах, эгч, багш, найз цаашилвал үзэх дуртай нэвтрүүлгийн хөтлөгч ингэдэг ... гэх мэтчилэн жишээ татах нь их үр дүнтэй.

 

Бүтээлч хүмүүс. Эдгээр хүмүүс үргэлж ямар нэг зүйл шинээр сурч мэдэх, хийх, бүтээх гэж чармайж явдаг, гэрэлт ирээдүй рүүгээ зорилготой тэмүүлэгчид. Ёс суртахууны хүсэл зорилго, хүний амьдралын зайлшгүй эрэлт хэрэгцээтэй холбон тайлбарлахад бүхнийг сайн ойлгож хүлээж авдаг. Ингээд өөрийн нь зорилго ч бүрэн биелэх боломжтой.

 

Эд баялгийг эрхэмлэгч, хатуу тооцоотой хүмүүс.  Ямар нэг бизнес төлөвлөгөө толгойд чинь байхгүй бол ийм хүмүүстэй үг хэлээ ололиох төвөгтэй. Ажил хэргийн бодит хэрэгээ шаардлага гэхээс илүү олны танил дээдсийн эрхэмсэг хэн нэгэн, эсвэл өөрийн нь танил "лут яваа" хүнийг нэрлэж, жишээ татаж байж л итгэл үнэмшил төрүүлэх боломжтой.

Хойч хожмын тухай бодолгүй өөрийнхөөрөө зүтгэгчид. Эдгээр хүмүүс ямар нэг хор хохирол, үр дагавар гэсэн ойлголтгүйгээр аливаа зүйлд өөрийн үзэл бодлыг баримтлах гэдэг. Ийм хүмүүсийг ятгах хэцүү ч бие даасан байдал, өөрийн үнэлэмжээ эрхэмлэх чанар руу нь дайралт хийн "Чи ийм юм хийж чаддаггүй юм гэж үү?", эсвэл " Бид чамайг чадахгүй л гэж бодож алдаа хийжээ. Чи мундаг юм байна шүү дээ", " Үргэлж завгүй явдаг чамайг ийм өөрчлөлт гайхуулж чадлаа гэж үү" гэх мэтчилэн хэлэх нь олны дунд нэр нүүрээ бодоод ямар ч зүйлийг хийхэд хүргэдэг.

11, 22 Болон бусад тоонууд. Өөрийн хүсээгүй зүйлийг яаж ч хэлээд хийлгэж чадахгүй. Хэлэх үг, тавих шаардлага, зорилго, хэрэгцээ гээд аливаа бүгдийг өөрийнх нь санаа мэтээр ойлгуулж чадах юм бол амжилтад хүргэх боломжтой.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Moki:Эд баялгийг эрхэмлэгч, хатуу тооцоотой хүмүүс. Ямар нэг бизнес төлөвлөгөө толгойд чинь байхгүй бол ийм хүмүүстэй үг хэлээ ололиох төвөгтэй. Ажил хэргийн бодит хэрэгээ шаард**** гэхээс илүү олны танил дээдсийн эрхэмсэг хэн нэгэн, эсвэл өөрийн нь танил "лут яваа" хүнийг нэрлэж, жишээ татаж байж л итгэл үнэмшил төрүүлэх боломжтой. yaaag taarsan beeshd kkk 2016-04-20
Дөдө:Паа яг таарсан байна ш дээ.Баярлалаа 2016-04-20
Далантай:4 гэсэн тоо гарлаа 2021-03-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?