ТАНИЛЦ, МОНГОЛЧУУДЫН БҮТЭЭСЭН "МОЗО" АВТО МАШИН

2019-12-20  

Энэ бол Монголчуудын бүтээсэн Мозо автомашин. 

“Барс  моторс” компани манай улсад анх удаа машин үйлдвэрлэж эхэллээ. Тус компани өөрсдийн хөрөнгө оруулалтаар БНХАУ-ын Ханжоу хотод машин угсралтын хамтарсан үйлдвэр байгуулж тэндээ анхны машинаа үйлдвэрлэж байгаа аж. Нэрний утга санаа нь Монгол зон олон буюу “МОЗО” нэртэй аж. Загварын хувьд анхны машин нь дунд оврын жийп байх бөгөөд манай орны цаг уур, орчин нөхцөлд тохирсон чанартай, аюулгүй хамгийн гол нь үйлдвэрийн баталгаатай цоо шинэ байхаараа онцлогтой.  Харин үнэ ханшийн хувьд монголчуудын ахуй нөхцөл, санхүүгийн боломжит тулгуурлан худалдаанд гарах талаар мэдээлсэн байна.

Уг хамтарсан үйлдвэрт жилдээ 25 мянган машиныг  үйлдвэрлэх боломжтой юм байна. 2020 оноос 100 хувь цахилгаанаар ажилладаг машиныг үйлдвэрлэхээр төлөвлөсөн бөгөөд тус компани БНХАУ дахь үйлдвэрээ өргөжүүлж ирэх оны нэгдүгээр сард Монголд үйлдвэрээ нээх судалгааны ажлаа эхлүүлэхээр болсон байна. 

 

О.Гоо-Оюун 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ 6 САРААР ЧӨЛӨӨЛСӨН ШИЙДВЭР ЗӨВ ҮҮ?