ГЭРИЙН НӨХЦӨЛД ҮСЭЭ АРЧЛАХ ЗӨВЛӨГӨӨ

2016-04-30  

Урин дулаан цаг ирж охид бүсгүйчүүд гоо сайхандаа анхаарч эхэллээ. Хаврын хуурай агаарт хамгийн ихээр гэмтдэг зүйл бол үс. Тэгвэл бүсгүйчүүд та бүхэн үсээ хэрхэн арчилдаг вэ. Доорх зөвлөгөөг сонирхоод үзээрэй.

1. Долоо хоногт хоёр удаа үсэндээ тэжээл өгөх хэрэгтэй. Үүнийг гэрийн нөхцөлд хийж болно. Оливын тосыг өндөгтэй хольж үснийхээ угт түрхэх нь хамгийн сайн тэжээл болдог.

2. Тэжээлийн тосыг өндөгтэй юм уу, витамин В12-той хольж түрхвэл үр дүн сайн өгдөг.

3. Хонь, ямааны толгой хуйхалж, хуйхыг нь идвэл үс хурдан бас өтгөн ургадаг аж. Өлөн элгэн дээрээ хонины шарсан элэг идэж байх нь халцарсан үсийг эргүүлэн ургуулах гол тэжээл болдог.

4. Үсэндээ тохирох шингэн саванг л сонгож байгаарай. Хавар болж агаар хуурайшиж байгаа болохоор үс тань бас л хуурай болно. Тиймээс тохирох шингэн савангаар угааж, тэжээлийн тос түрхэх хэрэгтэй. Гэрийн нөхцөлд хийх боломжтой энэ аргуудыг хэрэглэснээр та үсчинд очих гэж цаг зав, мөнгө үрэх хэрэггүй болно.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Гар доорхи материалаараа үсээ эрүүлжүүлэхэд хэрэгтэй зөвлөгөө байна 2016-04-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?