ОВЪЁОСНЫ МАСК

2016-05-01  

Овъёосны маск нь арьсыг нөхөн сэргээх, өнгө оруулах, тэжээл өгөх зориулалттай. Ямар нэгэн хольцгүй шоколад, сахаргүй 4-5 хоолны халбага овъёосон дээр нэг өндөгний шар, нэг цайны халбага зөгийн бал нэмээд хэсэг хутгана. Хутгасныхаа дараа нүүрэндээ нэлэнхүйд нь түрхээд 20 минут байлгаж бүлээн усаар угаана. Арьс зөөлөрч, шинэхэн юм шиг мэдрэмж төрөхийг та анзаарах болно. Сануулахад, маск тавихаас өмнө 5-10 минут халуун усанд мушгисан алчуураар нүүрээ арчих, эсвэл нүүр утагчаар утвал арьсны нүх нээгдэж түрхсэн тос, маск илүү үр дүнтэй болдог.

 

 

А. САЯН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?