ЗУРСАН ЗУРГААР ХҮНИЙГ ТОДОРХОЙЛОХ

2016-05-01  

Зургаар нь хүний зан араншинг тодорхойлж болдог байна. Хүн заримдаа төдийлөн сонирхолтой биш уйтгартай хурал дээр сууж байхдаа өөрийн мэдэлгүй ямар нэг юм зурж байдаг. Ийм зураг ашиглан эзнийх нь зан араншингийн талаар тодорхойлж болохыг сэтгэл судлаачид гаргасан байна. Жишээ нь :

Саланги олон зураас зурдаг бол. Амжилтанд хүрэхийг ихэд хичээж байгаа хүмүүс хоорондоо холбоогүй  саланги олон зураас зурдаг.

Битүү төгсгөл өнцөгтэй зүйл зурдаг бол. Аливаа зүйлд чармайхгүй байгаа хүн бөгөөд урсгалаараа явахыг хүсэгчид энэ дүрсийг түлхүү зурдаг байна.

Зөгийн үүр шиг зураг зурдаг бол. Тайван, төгс төгөлдөр, дэг журамтай байдлыг эрхэмлэгч. Гэр бүл зохиох хүсэлтэй нэгнийг ч илэрхийлж байж болох. Магадгүй энэ зургаараа өөрийн хүслээ гаргаж хэлэхийг хүсэхгүй байгааг нь ч ойлгож болох юм.

Спираль, дугуй, долгион зураас зурдаг бол. Нэр алдарт дуртай, амиа бодогч нэгэн. Ийм хүний хувьд бүх зүйл өөрийг нь тойрон эргэлдэж байх ёстой бөгөөд бусдын асуудал өөрт нь хамаагүй санагдана. Хэрвээ хэн нэгэнд тус хүргэх шаардлагатай болсон үед энэхүү зургаа зурж байсан бол аль болох хурдан тэр ажлыг нь хийж дуусгаад салах тухайгаа бодож байгаа хэрэг. Спираль маягийн зураас нь миний толгой шийдэж чадахгүй асуудлаар дүүрэн байна гэсэн тайлбар байж болох юм.

Цэцэг, нар, үүл зурж байгаа бол юмыг их гүн гүнзгий мэдэрдэгийн шинж юм. Ирээдүйгээ их өөдрөг хардаг, хөгжилтэй, амьдралын баяр баясгалантай хүмүүс нар, үүл зурдаг.

Сараалж тор ялангуяа их жижиг зайтай тор сараалж зурдаг бол. Тухайн  хүн их эрсдэлтэй амаргүй байдалд орж буланд шахагдан яах ёстойгоо ч мэдэхгүй байгаагийн шинж

Шулуун зурааснууд зурж байгаа бол. Ийм хэлбэр дүрс зурж байгаа нэгэн дайралтанд бэлтгэж байгаа ч хэлэх зориг зүрхгүй байгааг, ярианыхаа сүүлээр зургаа тойруулан дугуи татах нь тухайн асуудал дууссаны шинж гэнэ.

Хурц өнцөг болон урт сунгасан гонзгой дүрс зурж байгаа бол. Энэ хүнд их уйтгартай, эсвэл сонсож байгаа зүйлээсээ, магадгүй амьдралын хэв маягаасаа залхаж байгаагийн шинж. Магадгүй тухайн хүн ойрын үед ямар нэг ер бусын зүйл хийж ёс гажуу зүйл хийхээр завдаж буйг илэрхийлж болно.

Дөрвөлжин, гурвалжин зэрэг геометрийн дүрсүүд зурж байгаа бол. Тэгш хэмтэй дүрсүүд нь эмх цэгц, нямбай байхад дуртайн шинж. Тэгш өнцөгт нь төлөвлөх дуртай арвич хямгач шинжийг илэрхийлэх бөгөөд ийм хүн өөрийнхөө өрсөлдөгчдөөс ховорхон тохиолдолд л айж эмээх байх. Өнцөг хурц байх тусам тухайн хүний наанаа, харагдахгүй ч хурц ширүүн ааштайн шинж. Ийм хүн өмнөө тавьсан зорилготой, эцсээ хүртэл өөрийнхөө байр сууриа хамгаалах шийдвэртээ үнэнч.

Чагт тэмдэглэгээ зурж байгаа бол. Энэ нь их түгээмэл тохиолддог зураг бөгөөд эрэгтэй, эмэгтэй хэн ч бол тухайн ярианы явцад өөрийн гэм бурууг хүлээж байгаагийн шинж.

Жижигхэн хүний дүрс зурж байгаа бол. Өөрийгөө хамгаалах чадваргүй, ямар нэг үүрэг даалгавар гүйцэтгэхээс зайлсхийж байгаагийн шинж юм. Аливаа зүйлд "үгүй" гэж хэлж зүрхлэхгүй байгаа хүн ийм зураг зурдаг.

Шатрын дөрвөлжин самбар зурах. Энэ нь ямар нэг зүйлийг мартаж чадахгүй байгаа, эсвэл ямар нэг зүйлийн тухай орхигдуулж яриад байгаа, мөн ямар нэг зүйлээс болгоомжлоод байгаа хэрэг. Магадгүй хэцүү байдалд ороод түүнээсээ гарах тодорхой, ойлгомжтой зам эрэлхийлж байж ч болох юм. Зураг энгийн байх тусам түүний цаана ноцтой, эсвэл их ажил хэрэгч хэн нэгэн нуугдаж байгаа хэрэг.

Хоорондоо холбоотой олон дугуй зурж байгаа бол. Энэ нь хамт олны дунд байж нийтийн үйлсэд хувь нэмэр оруулахыг хүсэж байгааг илтгэнэ. Байнгын тогтвортой харилцаа ч байж болох юм. Хүмүүсээс саланги байгаа хэн нэгний сэтгэл санаа ажил үйлсээрээ ганцаардсан байдлаас гарч олонтой нэгдэх хүслийг ч өгүүлж байж болно.

 

 

 

Ц. БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Солонго:Паах минийх таарч байна. Сонин юмаа 2016-05-01
Долгормаа:Ийм сонин юм бас байдаг аа. Үнэний ор байгаа 2016-05-03
А. Гэрэлмаа :Баярлалаа хэрэгтэй мэдээлэл байна. 2022-01-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?