ҮСЭЭ ЗӨВ УГААЖ СУРААРАЙ

2016-05-04  

 Хавар, зуны улиралд өнгөлөг, хөвсгөр үстэй явахад амар биш. Учир нь үс сайхан байхын эхний шат бол зөв угаалт юм. 

Тиймээс өдөр болгон үсчинд очиж чадахгүй тохиолдолд гэрийн нөхцөлд үсээ хэрхэн зөв угаах талаар “Гоо төрх” салоны үсчин Э.Мөнхжаргал зөвлөж байна. 

1.Үсээ угаахын өмнө шампуниа заавал сэгсэрч хэрэглээрэй. Шампуниа сэгсэрч угаах  нь шампунийн найрлага дахь химийн бодис, элементийг жигд тархааж өгдөг сайн талтай.

2.Шампуниа үснийхээ хуйх хэсэгт тараан түрхэж өгнө.

3.Шампуниа үсэндээ тааруулан түрхээд 5 минут орчим иллэг хийх хэлбэрээр угаана.   Ингэснээр хуйхан дахь гадны бохирдлууд сайн зайлуулагддаг.

4.Эхний шампуниа усаар зайлаад хоёр дахиа шампуньдахдаа  хөөсрүүлээд жаахан байлгах хэрэгтэй. Үснийхээ тослогоосоо хамаарч  1-2 юмуу  2-3 удаа шампуньдан угааж болно.

5.Угаасны дараа ангижруулагч, тэжээлийн тос хэрэглэхээр бол үснийхээ үзүүрээс дунд хэсэг хүртэл түрхэж хэрэглэнэ.

6. Ангижруулагчийг хуйханд түрхэх шаардлагагүй, түрхээд 1-2 минут болгоод зайлаарай.

Үсээ хатаах

Угаасан үсээ зөөлөн, хуурай алчуураар боогоод 2-3 минут байлгана. Алчуураараа зөөлөн цохиж хатаах шаардлагатай. Үсийг өөрөөр нь хатаах нь илүү сайн бөгөөд сэнсдэхээр бол бүлээн сэнсээр сэнсдээрэй. Үсээ хэт нойтон, хэт хатсан үед нь самнах нь гэмтээдэг сөрөг нөлөөтэй тул бага зэрэг чийгтэй байхад нь чиглэл дагуу зөөлөн самнаж хэлбэр оруулан хатаана.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Сүндэр:Энгийн сайхан зөвлөгөө байна. 2016-05-04
zochin:bi ****mpunaa segserch bgaagui ym bn. odoo segserch bay 2016-05-04
saruul:oilgomjtoi zuwluguu bn shuu 2016-05-07
Nta:Saihan zuvluguu baina bayarlalaa... 2016-05-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?