ӨНДӨГНИЙ ЦАГААНААР МАСК ХИЙХ

2016-05-07  

Энэ нь хамгийн хялбар маскны нэг бөгөөд үүнд зөвхөн өндөгний цагаан л хэрэг болно. Өндгөө хагалж цагааныг нь салгаад нүүрэндээ хэд хэдэн удаа давхарлаж түрхэнэ. Ингэхдээ эхний давхаргаа түрхсэнийг дараа бага зэрэг хатаад ирэхээр нь нэмж түрхэх хэрэгтэйг анхаарна уу. Энэ мэтчилэн түрхсэний дараа 30-45 минут байлгаад усаар зайлна.

Энэхүү маск нь тослог ихтэй арьсанд илүү тохиромжтой. Хуурай, хүйтэн цаг агаарын үеэр энэ нь арьсыг түлэгдэж хуурайшихаас хамгаалдаг байна. Сануулахад, маск тавихаас өмнө 5-10 минут халуун усанд мушгисан алчуураар нүүрээ арчих, эсвэл нүүр утагчаар утвал арьсны нүх нээгдэж түрхсэн тос, маск илүү үр дүнтэй болдог.

 

 

 А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?