ИННОВАЦИЙН ДОЛОО ХОНОГ ЭХЭЛЛЭЭ

2016-05-09  

Нийгэм-эдийн засгийн хүрээнд инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх инновацийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор “Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээг өнөөдрөөс эхлүүллээ. Тус арга хэмжээг БСШУЯ, ШУТИС, НЗДТГ, Аж үйлдвэрийн яам, Мэдээлэл технологийн үндэсний парк, Монголын Инновацийн холбоо, МХАҮТ, Монголын технологийн холбоо хамтран энэ сарын 11-17-нд зохион байгуулах юм.

Инновацийн долоо хоногийн хүрээнд маргааш ШУТИС-ийн төв талбайд инновацийн өдөрлөг, үзэсгэлэн, лхагва гарагт Төрийн ордонд Инновацийн форум, пүрэв гарагт “Инноваци, энтрепренершипийн хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, баасан гарагт семинар, бямба гарагт соёлын арга хэмжээ, ням гарагт хаалтын ажиллагааг тус тус зохион байгуулах юм.

 

 

 

Х.АЯЛГУУ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?