ХАВРЫН ЯДАРГААГ ЯЛАХ ШОКОЛАДТАЙ ЦАЙ

2016-05-15  

Шоколаданд хүн бүхэн дуртай. Бие биедээ бэлэглэдэг. Харин энэ удаад шоколадыг бөөн бөөнөөр нь идэж, бие биедээ бэлэглэх биш өдөр тутам хүнсэндээ үр ашигтайгаар хэрэглэх бяцхан зөвлөгөөг хүргэж байна. Хуурай, сэрүүн уур амьсгалтай манай оронд хавар болохоор хүүхдүүд ханиаданд,  томчууд ядаргаанд өртөж хэрдээ л зүдэрдэг. Тиймээс гэртээ шоколадыг өөр аргаар хэрэглээд үзээрэй. 

Буцалгасан сүү ба шоколад

Хаврын улиралд ханиаднаас сэргийлэхийн тулд сүүнд шоколад буцалгаж ууж болно. Орой унтахынхаа өмнө нэг аяга сүүнд 1-2 ширхэг жижиг дөрвөлжин шоколадыг хийн буцалгаад халуунаар нь уугаарай. Ингэж уухдаа хэтэрхий их буцалгах хэрэггүй. Нэг уухдаа нэг аягыг уухад л болно. Энэ арга нь таны биеийн тамир тэнхээг сэргээж ядаргааг тайлах сайн талтай. 

 Шоколадтай цай

Монголчууд эрт дээр үеэсээ хийцтэй цайгаар ундаагаа гаргаж, ядаргаагаа тайлж ирсэн. Харин шоколадтай цай гэж тэр болгон сонсоогүй биз ээ. Тэгвэл хаврын улиралд ядаргаа тайлах хийцтэй цайгаа шоколадаар амтлаарай.  Та хийцтэй цайныйхаа шингэн цайг чанаад дараа нь будаагаа хайрахдаа ургамлын тос ихэвчлэн хэрэглэдэг үү?  Тэгвэл та энэ удаад тосныхоо оронд 2-3 дөрвөлжин шоколад хийж хайраарай. Шоколадны оронд 1-2 ширхэг бидний 24-ийн гэж нэрлэж заншсан том чихэр хийсэн ч болно. Дараа нь та цайгаа хийж сүлээрэй. Сайхан амттайн зэрэгцээ ядаргаа тайлах шилдэг жор болно. Дараа нь хийцтэй цайгаа дараа нь юугаар хачирлах нь таны хэрэг. Манайхан мах хийх нь олонтаа. Гэхдээ мах сүү хоёрыг нэгэн зэрэг хэрэглэх нь зохисгүй гэж хоолны мэргэжилтнүүд зөвлөх болсныг  анзаараарай. 

Шоколад  стрессийн эсрэг  

Хар шоколад идэх  нь стрессийг тодорхой хэмжээгээр сулруулахад нөлөөлдөг байна. Ингэхдээ өдөр бүр тодорхой хэмжээгээр идэх хэрэгтэй. Ямар ч зүйлийг  илүү хэрэглэх нь эрсдэл дагуулж дутуу хэрэглэх нь үр дүнд хүрэхгүй байх үндсэн нөхцөл болдог шүү дээ. Нэлээд стресстэй хүмүүст өдөрт 40 грамм хар шоколад идүүлэхэд долоо хоногийн дараа тэдний бие дэхь стрессийн гормоны хэмжээ мэдэгдэхүйц буурсан туршилтыг Швейцарт хийсэн байна. Стрессийн гормонд кортизол, катехоламин зэрэг бодисууд агуулагддаг бөгөөд үүнийг бууруулахад хар шоколад нөлөөтэй гэж тэд үзжээ. 

Шоколад хөгшрөлтийн эсрэг  

Дээр дурьдсанаар өдөр бүр хар шоколад идвэл хүний хөгшрөлт явц удаашрах магадлалтай гэнэ. Гэхдээ мэдээж хамгийн сайн чанарын флановол агуулагдсан исгэлэн гэмээр хар шоколад идэх хэрэгтэй. Энэхүү туршилтыг гурван сарын туршид хийхэд дээрх шоколадыг идсэн хүмүүсийн арьс энгийн шоколад идсэн хүмүүсийнхээс нарны хортой хэт ягаан туяанаас хамгаалагдсан байжээ. Энэ нь арьсыг үрчийхээс аврах хамгийн сайн хамгаалалт гэсэн үг юм. Та өдөржин ажиллахдаа ядрахдаа  дадал болсноороо кофегоо уухыг хүсдэг үү?  Тэгвэл оронд нь хаяа ч гэсэн шоколад идээд үзээрэй. Та кофе уусан шиг сэргэж цусны даралт чинь тогтворжихыг анзаарах болно. 

 

 

Х.АЯЛГУУ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зрчин:шал заваан юм хиицтэй цай шоктай гээд боддоо 2016-05-15
Зочин :Манай ээж шоколадаар хайрдаг маш гоё болдог шүү энэ их нууц жор ш дээ кккк 2016-05-16
Тийм үү:Цайгаа шар будаатай хийгээд хоёрхон дөрвөлжин шокоор хайрчдын янзуутай 2016-05-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?