АХ ДҮҮ ГАНДОРЖ, БАТАА НАР ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР БОЛОВ

2020-10-28  

Хөнгөн Атлетикийн Холбооны 60 жилийн ойгоор спортын мастер Гандорж, түүний төрсөн дүү -зүүний эмч Батаа нарын спортын амжилтыг үнэлж Олон улсын хэмжээний мастер цол олголоо. Гандорж нь Монгол улсын 800 метрийн гүйлтийн анхны мастер, тус зайнд улсын рекордыг хамгийн удаа буюу 12 удаа шинэчлэн тогтоосон мастер. Тухайн цаг үед социалист системийн улс орнуудад зохиогдсон тэмцээн уралдаанд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож байсан шилдэг мастеруудын нэг байсан. Харин түүнтэй хамт Олон улсын хэмжээний мастер цол хүртсэн зүүний Батаа эмч мөн л хөнгөн атлетикаар спортын замналаа эхлүүлсэн байдаг. Улсын АШТ-д 1 метр 80 санжийн өндөр дээгүүр харайж Улсын аваргаас анхныхаа хүрэл медалийг хүртэж байсан байдаг. Тэрбээр өндрийн харайлтаас гадна урт, гурвын харайлт, 4 төрөл, 7 төрлөөр Монгол улс болон Чех, Унгар зэрэг оронд амжилттай үзүүлж байсан хөнгөн атлетикийн шилдэг тамирчдын нэг. Тэрбээр 1987 оны УАШТ -д Сүхбаатарын районы багаас тоглож Монголын Бүх Ард Түмний Спартакиадын аварга, 1987 онд Алдар нийгэмлэгээс тоглож Улсын АШТ-нээс хүрэл медаль хүртэж байсан тамирчин. Ах дүү тамирчдын спортын амжилтыг үнэлж Олон улсын хэмжээний мастер цол олгосныг Биеийн Тамирын Дээд Сургуулийн захирал, доктор Зоригтбаатар саяхан гардууллаа. Батаа, Гандорж нартаа баяр хүргэе.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?