ХБНГУ-ЫН ШТУТТГАРТ ХОТНОО БОЛОХ “СИ ЭМ ТИ-2022 АЯЛАЛ, АМРАЛТ ЗУГААЛГЫН ҮЗЭСГЭЛЭН”-ГИЙН ХЭВЛЭЛИЙН БАГИЙНХНЫ АЙЛЧЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-10-12  

ХБНГУ-ын Штуттгарт хотноо сүүлийн 50 жилийн турш зохион байгуулагдаж буй “Си Эм Ти-2022 аялал, амралт зугаалгын үзэсгэлэн”-д /CMT-2022 The Holiday exhibition/ Монгол Улс нь түнш орноор оролцох бэлтгэл ажлын хүрээнд Герман Улсын Баваар бүс нутгийн 6 сэтгүүлчээс бүрдсэн хэвлэлийн баг 9 дүгээр сарын 26-наас 10 дугаар сарын 2-ны хооронд Улаанбаатар-Хархорин–Хустай БЦГ–Горхи-Тэрэлж БЦГ–Улаанбаатар чиглэлд аялж, манай орны аялал жуулчлалын нөөц, нүүдэлчин түмний аж амьдрал, өв уламжлал, байгалийн сайхантай танилцав.

Энэхүү айлчлалын талаарх мэдээлэл 45 сая хүнд хүрэхийн зэрэгцээ Си Эм Ти-2022 үзэсгэлэнгийн түнш орны угтах сурталчилгааны хүрээнд 145 сая хувь эргэлтэд орох боломжтой юм. Сэтгүүлчид айлчлалынхаа төгсгөлд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Монгол орны талаарх сэтгэгдлээ хуваалцахдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, “Дэлхийд хамгийн их аялдаг Герман хүмүүсийн аяллын зорилтод зайлшгүй багтах улс мөн” хэмээн дурдсан юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?