ХҮН ХӨЛӨӨ САЙТАР "БӨӨЦИЙЛЖ" АРЧЛАХ ХЭРЭГТЭЙ

2016-05-28  

Хүний биеийн ачааг үүрч явдаг хөл өдөр бүр өвдөлт мэдэрч, ядарч байдаг. Энэ ядаргааг тайлахын тул хөлөө амрааж арчлах хэрэгтэй.

Хүн хөдөлж, гүйж явахад хүний биеийн жин байх ёстой хэмжээндээ байвал хөл ядрах нь бага. Харин биеийн жин өсөх тусам, зогсоо ажилтай, их суудаг, мөргөлчдөд, хөлийн венийн судасны ачаалал ихсэж, доторх хавхлагууд бүрэн хаагдахгүй цусны эргэлт саарснаас хөл ядарч, хөлсний булчирхай хаагдаж, хөлийн венийн судас үрэвсэж, өргөсдөг.

Хөлсний булчирхайнаас гарах хөлсөөр биеэс хор ялгаран гарч, бие цэвэрших ёстой. Хөлд байгаа олон хөлсний булчирхай бидний өмсдөг гутал хувцас, өөх тостой хоол, архи тамхины хэрэглээ, хөлөө арчилж бөөцийлөхгүй байгаагаас хөл шивэрдэх, өсгий хатууран сайртах, хөлийн салаанууд нуран мөөгөнцөрдөж, биеэс ялгарсан хортой хөлсөндөө түлэгдэж, загатнах, эдгэрэлт муутай онгорхой шарх үлдээдэг.

Мөн архи, тамхины хор, архичин, тамхичин эцэг эхтэй хүүхдүүд, ямар нэг өвчлөлийн уршгаас, чихрийн шижин өвчний улмаас хөлийн судас агших, булгилах хөдөлгөөн саарахыг "Рено"-гийн өвчин гэдэг. Энэ өвчний уршиг, хөлийн хуруу харлаж, үхжил үүсэж хөлөө тайруулах шалтгаан болно.  

Хөлөө арчлах талаар үргэлж зөвлөгөө өгдөг, хөлд иллэг хийдэг, асаргаа эмчилгээний томоохон төв, Институт хөлний уланд наах наалт гаргаж, маш эрчимтэй үйл ажиллагаа явуулж байна. Хөлийг амраахын тулд, судасны үрэвсэл намдаах, цусны эргэлт сайжруулах тосон түрхлэг, ургамлын гаралтай эм бэлдмэлүүд, амин дэмээр баялаг жимс,  хүнсний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн ихээр хэрэглэх нь зүйтэй. Нойр булчирхайн үйл ажиллагаа суларч цусанд сахар ихдэх юмуу багасахад хөлийн эрээн булчин чинэрч өвдөж, бие тавгүйтэж эхэлдэг. Иймд хөлийн өвдөлт байгаа бол цусан дахь сахарын хэмжээг  "Глюкомат"-аар юмуу лабораторид үзүүлнэ.
 

Шивэр гэдэг нь : Хөлийн хөлсний булчирхайн үрэвслээс болж гарах үнэр. Голдуу хөлд таарамж муу нийлэг эдээр хийгдсэн гутал, оймс, хөлсөөр гарах хор бактери, мөөгөнцөр үржүүлэх тааламжтай нөхцөл бүрдүүлснээс шивэр үүсдэг. Шивэрний үнэрийг арилгахын тулд нийлэг эдлэл бүхий оймс гутал өмсөхгүй байх, биеийн тамирт зориулсан хувцсыг цаг тутам өмсөхгүй байх.

Өдөр болгон халуун бүлээн усанд хөлөө дүрэн амрааж, цусны болон лимфийн эргэлтийг сайжруулж, хөлсний булчирхайн хорыг арилга.

Хөлийн өсгий сайртах нь : Арьсны псириаз, мөөгөнцрийн нэг хэлбэр тул, өсгий тохойн сайрталтанд Өвөрмонголын арьсанд түрхдэг шингэнийг  "Clear"  өдөрт 1-2 удаа түрхэж арилгана.

Хөлийн салааны нуралт, мөөгөнцөрт хятадын арьсны  "999"  тэмдэглэл бүхий тосыг түрхдэг. Хөлийн хумсаа авсны дараа өнгөгүй хумсны лакаар хумс, хумсны завсраа будахад шивэрний үнэрийг арилгадаг. Бага насны хүүхдийн хөлийн ясанд "Са" кальц Вит Д нөхөн төлжилт өгдөг учир хүүхдэд сүү их уулгах, вит Д уулган наранд шарах элсэн дээр тоглуулах хэрэгтэй.  Вит Д нарны туяанд байж яс бэхжүүлэх урвалд ордог.  Муруй хөлтэй хүүхдийн хөл яс нь төлжиж бэхжихээр тэгширдэг.  Иймд хүүхдэд сүү тараг байнга уулгаж байх нар, элс, эрүүл агаарт тоглуулахад бидний ирээдүй  "Төгс төгөлдөр"  хөлтэй болно.

 

 

 

 

Б.БАТ-ОРГИЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?