ЗӨГИЙН БАЛНЫ 10 АШИГ ТУС

2016-06-06  

Хүнс, Хөдөө аж ахуйн яам, “Монголын зөгийчдийн нийгэмлэг” ТББ хамтран “Халбага зөгийн бал” хэрэглээний боловсрол олгох аяныг 6-р сарын 1-нээс наймдугаар сарын 1-нийг хүртэл хоёр сарын хугацаатай зохион байгуулж байна. Улсын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа тус аян зөгийн балны зохистой хэрэглээний боловсрол олгох, зөгийн аж ахуйг сурталчлах зорилготой юм.

Ингээд зөгийн балны 10 ашиг тусын талаар танилцуулъя.

1.Амны хөндийг цэвэрлэж, шүд цайруулдаг : Зөгийн балны уусмалаар хоолой амаа тогтмол зайлбал амны хөндийг бүхэлд нь цэвэрлэхээс гадна шүдийг хамгаалан цайруулна. 20-35 гр цэвэр балыг ундаа маягаар хэрэглэвэл элдэв үрэвслээс сэргийлнэ. Түүнчлэн ам, шүдээ угаасны дараа өлөн дээрээ хоол идэхээс 30 минутын өмнө, орой хоол идсэнээс 1 цагийн дараа зөгийн үүртэй балыг аманд багтах хэмжээгээр хэрчиж ердийн бохины адилаар зажлах ба ялгарсан бал шүүсийг аль болохоор амандаа удаан байлгахыг хичээх, дараа нь шүүсийг залгиж үлдсэн лавыг хаяна. Энэ эмчилгээг өглөө, орой тогтмол хийхэд хоолойн үрэвсэл, ангина, ханиад томуу болон амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

2.Хоол боловсруулалтыг сайжруулдаг : Өглөө бүр өлөн элгэн дээрээ ганцхан аяга зөгийн балтай бүлээн ус ууж занших нь таны хоол боловсруулах эрхтэн, системд туйлын ач тустай. Учир нь зөгийн бал нь нүүрс усны асар өндөр агууламжтай хүнс тэжээлийн онц чухал хэрэглэгдэхүүн юм.

3.Ханиалгыг дарна : 1 аяга буцалсан халуун усанд 1 халбага зөгийн бал хийж хутгаад хамраа 5-10 минут утаж халуунаар нь ууна. (эмчилгээ 5-6 өдөр) Мөн зөгийн үүртэй балыг зүсэж бохины нэг адил зөгийн балыг шимж амандаа удаан байлгаж залгих сайн.

4. Зүрх судсыг эмчлэх ба урьдчилан сэргийлэхэд : 100-гр сливчины масло ба 10гр цөцгийн тос, 50гр зөгийн балыг сайтар хутгаж өдөр бүр талхандаа түрхэж өдөрт 2-3 удаа иднэ. Мөн зүрх судасны хэвийн ажиллагаа, биеийн ерөнхий байдлыг сайжруулахад 100гр зөгийн балыг 1-2 сарын турш өдөр бүр аяга буцалсан бүлээн усаар даруулж ууна.

5. Судасны хатууралт : Сонгины  шүүсийг шахаж зөгийн балтай тэнцүү хэмжээгээр хольж сайтар хутгаад устай саванд дүрж зөөлөн халаагаад хоолны халбагаар өдөрт  гурван удаа ууна. Хоолны өмнө эсвэл дараа нь хэрэглэдэг. Ингэж заншвал судас хатуурахгүй.

6. Өтгөн хаталтыг дарна : Жимс ногоо тогтмол хэрэглэдэггүй, голдуу цагаан гурил, мах иддэг хүний өтгөн байнга хатаж, улмаар бүх бие махбодио хордуулдаг. Тэгвэл өтгөн хатдаг хүмүүс өглөө, оройд аяга бүлээн усанд нэг хоолны халбага зөгийн бал уусгаж заншвал зохилтой.

7.Ядарч сульдсан, нойргүйдсэн болон архины хордлого тайлахад : Нэг аяга халуун сүүнд 1-2 халбага зөгийн бал хийж халуунаар нь унтах үедээ ууна. Биеийн байдлаас хамаарч цаашид үргэлжлүүлэн хэрэглэж болно.

9.Бөөрний өвчний үед : 15гр нохойн хошууны жимс буюу боролзгоны цэцгийг 500мл усанд буцалгаж шүүгээд 50гр зөгийн бал нэмж өдөрт 3 удаа 50гр-аар ууна.

10.Цусны даралт ихсэх, хөөрөх үед : Нэг аяга буцалсан усанд хоолны халбага зөгийн бал, тал нимбэгний шүүсийг нэмж хутгаад өдөрт 1-2 удаа хоол идэхээс 30 минутын өмнө ууна. Мөн нойргүйдэхэд 1 аяга халуун сүүнд цайны халбага зөгийн балыг хийж унтах үедээ ууна.

 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Пуукр:Унгас 2016-12-01
Zoloo:Wow 2016-12-01
Ха ха ха:Ха ха ха 2016-12-01
Ха ха ха:Ха ха ха 2016-12-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?