ГАРЫН АРЬСАА ХЭРХЭН ГУУЖУУЛАХ ВЭ?

2016-06-08  
 
Гар барихаас эхлээд бүхий л харилцаа, үйлдэлд гар оролцдог учир гарын арьс гадны нөлөөнд хамгийн их өртөж, хуурайшихдаа амархан байдаг. Тиймээс гарынхаа арьсыг нүүрээ хэрхэн анхаардаг шигээ арчилж, энхрийлээрэй.
 
ОЛИВЫН ТОС БОЛОН ЭЛСЭН ЧИХЭР АШИГЛАН ГАРЫН АРЬСАА ГУУЖУУЛЦГААЯ
 
 
1-2 халбага элсэн чихэр гар дээрээ тавина.
 
 
Дээрээс нь оливын тосоо хийж холино.
 
                                             
                                Гарынхаа бүхий л хэсэгт жигд түрхэж сайтар үрж өгнө.
 
Ингэж гуужуулснаар гарын өнгөн хэсгийн арьс гуужиж, зөөлөн булбарай болохоос гадна цайрдаг. Долоо хоногт 1-2 удаа гуужуулахад тохиромжтой. Харин гуужуулсныхаа дараа өөрийн арьсанд тохирсон тосоо түрхэхээ мартуузай. 

Бактерийн эсрэг саван, тосыг байнга хэрэглэх нь гарын арьсыг хуурайшуулж үхмэл болгож, нянгийн эсрэг дархлааг сулруулдгийг анхаараарай. Харин тослог ихтэй, чацаргана агуулсан тос гарын арьсанд нэн тохиромжтой юм.

 
 
 
 
А.САЯН
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?