ГЭРИЙН НӨХЦӨЛД АРЬСАА ГУУЖУУЛЖ БУЛБАРАЙ БОЛГОХ АРГА

2016-06-11  

Өглөө бүр кофе уудаг хүмүүс үүнийг зөвхөн нойрноос сэрээхэд ашигладаг гэж бодож байна уу? Тэгвэл кофенд ихээр агуулагдаж байдаг кофе (caffein) нь үхжиж хуурайшсан арьсыг гуужуулж булбарай болгох шидтэй байдаг. Мөн кофетой гуужуулагчийн давуу тал нь таргалалтаас болж үүсдэг цилулиот (cellulite) ыг арилгах явдал юм.

Ихэвчлэн гуяны ойролцоо бөгсний гэх зөөлөн арьс буюу таргалалт хэт үүссэн хэсгүүдэд энэхүү гуужуулагчийг тогтмол ашигласнаар түүнээс бүр мөсөн салах боломжтой. Гар дор байдаг зүйлсээр өөрт хэрэгтэй гуужуулагчаа хийгээд сурчихвал заавал үнэтэйг авах хэрэггүй шүү дээ!

За ингээд гуужуулагчаа бэлдэцгээе!

-100 Грамм нунтаг кофе (чанасан кофены үлдэгдэл)

-100 Грамм бор элсэн чихэр ( байхгүй бол цагаанаар орлуулж болно)

-1 хоолны халбага олив тос

-2 цайны халбага коконат тос (хүсвэл нэмээрэй)

-1 цайны халбага давс

Ингээд бүгдийг сайтар холиод усанд орохдоо хэрэглэх нь үр дүнтэй юм. Гуужуулахдаа тойрог хэлбэрээр үрж өгөөрэй. Ингээд бүлээн усаар угаагаад чийгшил сайн өгөх тос түрхээд л болоо.

 

 

OONO’S MAKEUP

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?