ҮС АРЧИЛГААНЫ ТАЛААР ТАНЫ МЭДЭЖ БАЙХ ЁСТОЙ ЗҮЙЛС

2016-06-15  

1) Үсээ өдөр бүр угаах нь үсийг бүрзгэр харагдуулахаас гадна үсэнд хэрэгтэй өөрийнх нь тослогийг алдагдуулж хуйх хуурайшихад хүргэдэг. Иймээс 2-3 хоногт нэг угаах нь зөв юм.

2) Ангижруулагчийг үснийхээ зөвхөн үзүүр хэсэгт л түрхэх хэрэгтэй. Учир нь үсний үзүүр хэсэг л хуурайшиж салаалж байдаг.

3) Салаалсан хэсгийг 6-8н долоо хоног бүрт тайруулах нь үсийг арзайж гэмтэлтэй ширүүн харагдахаас хамгаалах юм.

4) Үсэнд гүн чийгшил юу юунаас илүү чухал. Үсний хамгийн шилдэг гарын доорх тос бол Коконат юм. Энэхүү тосыг бага зэрэг халааж байгаад хуйх болон үзүүр хэсэгтээ түрхэх нь эрүүл гялалзсан үсийг тань эргүүлэн өгөх болно. Долоо хоногт 1 ээс 2 удаа түрхэх нь үр дүнтэй ба халаадаг малгай эсвэл уутаар ороож тэжээлийг хуйханд хүргээрэй.

5) Үсээ хатаахдаа алчуураар үрж хатаах нь үсийг гэмтээж арзайлгаж байдаг. Үүний оронд хуучин өмсдөггүй зөөлөн подволкоор арчих нь үр дүнтэй. Мөн болж өгвөл өөрөөр нь хатаагаарай.

6) Дэрний уутнаас хамаараад үс ширэлдэж бас унаж байдаг гэвэл та итгэх үү? Бид унтахдаа хэдэн удаа нааш цааш хөрвөөдөг бол? Энэ бүрт үс мөн адил дарагдаж зулгаагдаж гэмтэж байдаг. Иймээс зөөлөн торгон дэрний уут ашиглах нь энэ бүхнээс хамгаалах болно.

7) Хэзээ ч битгий нойтон үсээ самнаж байгаарай.

Эрүүл гялалзсан үстэй болохыг хүсвэл хоолны дэглэмээ ч барих хэрэгтэй. Жимс ногоо сайн идэж уураг эрдэс бодисоор элбэг зүйл хэрэглэх нь үсийг гялалзуулж унахаас хамгаалах болно Витамин А болон C-ээр баялаг хүнс хэрэглээрэй.





ОONO’S MAKEUP

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?