ҮСЭНДЭЭ ОЛИВИЙН ТОС АШИГЛАН МАСК ТАВИАРАЙ

2016-06-16  

МАСКАА ХЭРХЭН ХИЙХ ВЭ?

Бананаа хальслаад нухашлана. Банана нь А,Е витаминаар баялаг тул үсэнд хангалттай шим тэжээлийг өгч байдаг. Нэг удаагийн масканд 1-2 ширхэг байхад хангалттай юм.

Нухшилсан банана дээрээ оливийн тосоо нэмнэ. Үсний урт богиноос хамаараад 150-200 грамм тос орно. Оливийн тос нь үсийг бэхжүүлж намирсан зөөлөн болгодог.

Дээрээс нь 1 цайны халбага зөгийн бал нэмж сайтар холиж өгөөрэй. Түүхий органик зөгийн бал байвал илүү үр дүнтэй.

Бэлдсэн маскаа үсэндээ жигд түрхэнэ.

Малгай өмсөнө. Эсвэл ванны алчуураа халуун усанд дүрээд ороож болох юм.

30 минутын дараа бүлээн усаар зайлж, зөөлөн шампунь болон ангижруулагч хэрэглээрэй. Ингээд таны үс хэрэгтэй бүхий л амин дэмээ авч гялалзсан зөөлөн болно. Мөн үсний ургалтыг дэмждэг гэдгийг бүү мартаарай. 

 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?