Монголын хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа, 7 удаагийн нүүрсний, 4 удаагийн төмрийн баяжмалын цахим арилжаа болж, нийт 83,927,239,196 төгрөгийн арилжаа хийсэн байна.
Өнгөрсөн 7 хоногийн баасан гарагийн байдлаар зах зээлийн үнэлгээ 11,245,670,062,098 төгрөг болсон бол ТОП-20 индекс 44,243.95 нэгж болж, өмнөх 7 хоногийнхоос 4.46 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: Монцамэ