Тослог болон холимог арьстай хүмүүс гайхаж байж мэднэ. Тос нь ихдээд байхад юун тосон цэвэрлэгээ вэ? гэж. Гэтэл бидний нүүрний онцлогоос үл хамаараад тослог нүүрэнд ч тос хэрэгтэй байдаг. Гэхдээ зөв ашиглахад нууц нь байгаа юм. Тосон гүн цэвэрлэгээ нь арьсны нүхийг гүн цэвэрлэхээс гадна батга гарахаас хамгаалдаг байна.
ХЭРХЭН ХИЙХ ВЭ?
Эхлээд кастор тос болон олив тосыг 2, 2 халбагаар жижиг саванд хийж сайтар хутгаж өгнө. Үүнийхээ хажуугаар жижиг саванд ус халааж тавиарай. Хольсон тосоо цэвэрлэсэн нүүрэндээ жигд түрхээд дээш нь хэлбэртэй массаж хийж өгнө. Ингээд 3-5 минутын дараа халуун усандаа цэвэр алчуураа дүрж базаад нүүрэндээ алчуураа хөртөл байршуулаарай. Ингээд илүүдэл тосыг арчиж аваад хүйтэн усаар угаагаад нүүрнийхээ онцлогоос хамааран тохирох чийгшүүлэх тосоо түрхэнэ.
OONO’S MAKEUP