ХӨДӨӨ ГАДАА ЯВАХДАА МАШИН ЧИНЬ УСАНД УНТАРВАЛ АНХААРАХ ЗҮЙЛСИЙГ ЗӨВЛӨЕ

2016-07-27  

Аялж зугаалж байх үедээ гол гатлах шаардлагатай тулгардаг. Хэрвээ гаталж байхад машин унтарвал асаах үйлдэл хийхгүйгээр даруй татаж гаргаад доорх дарааллаар шалгана уу.

Таны машин БЕНЗИН хөдөлгүүртэй бол

  • Aгаар шүүгч норсон эсэхийг үзнэ
  • Свечэг авна
  • Сорох хоолойд хуримтлагдсан усыг соруулж авна
  • Цилиндрт байгаа усыг гарч дуустал стартер дарна
  • Түүний дараа буцаан эд ангиудаа угсарч машинаа асаана

Таны машин ДИЗЕЛЬ хөдөлгүүртэй бол

  • Aгаар шүүгч норсон эсэхийг үзээд норсон бол дараагийн алхамд шилжинэ
  • Халаагчийг авна
  • Цилиндрт байгаа усыг гарч дуустал стартер дарна
  • Түүний дараа буцаан угсарч машинаа асаана

Аливаа голоор гарахын өмнө гарам байгаа эсэхийг шалгах, ус ихтэй үед нутгийн хүмүүсээс хаагуур гарч болохыг лавлаж асуух, залхууралгүй бууж усны төвшинг шалгах хэрэгтэй.

Хэрвээ голоор гаталж байхад САЛОНД УС ОРЖ ирсэн бол дараах дарааллаар цэвэрлэж, үнэргүй болгоно.

  • Mашин доторх сандлуудыг авч хивсэнцэрийг хуулна
  • Цахилгаан залгууруудыг салгана
  • Бүх хаалга цонхийг нээж хатаах хэрэгтэй.
  • Хэрвээ хэт гүнзгий ус туулсан, салон бүхэлдээ усанд автсан бол машины компьютерууд усанд орсон байх магадлалтай. Энэ үед аккумуляторыг салгаж ECU-г яаралтай бүрэн хатаах хэрэгтэй.

Хивсэнцэрийг хуулаагүй удсанаас болж хивсэнцэрийн доорх цулхай өмхийрч, эвгүй үнэр гаргах. Мөн шалаар явсан цахилгааны утсанд масс өгөх, цахилгаан утасны шонг гэмтээх, хөндийрүүлэх улмаар аль нэг систем ажиллагаагүй болох эрсдэлтэй байдаг. 

 

 

ДОКТОР АВТО СЕРВЕС

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?