2016 ОНЫ ЯМАХА YXZ1000R МОНГОЛД

2016-08-12  

Ямаха брэндийн 2016 онд гаргасан Спорт загварын YXZ1000R UTV-г Тотал Моторс компани Монголын экстрим Офф-Роад сонирхогчид, 4 дугуйт сонирхогчдод танилцуулж байна.

Тус UTV нь 4 дугуйт болон мотоциклын аль ч ангилалд багтдаггүй бөгөөд UTV буюу /Utility Vehicle/, /Side by Side/ ангилалд багтдаг юм. Онцлог талууд нь тэнцвэртэй, хөдөлгүүрийн багтаамж ихтэй, зориулалтаасаа шалтгаалаад 2-4 хүн суух боломжтой, зорчигчийг хамгаалсан ган төмөр бүхий бүрхүүлтэй, аюулгүй байдлыг илүү анхаарсан байдаг юм.

Энэхүү ангилалд багтах UTV-нь ан гөрөө, холын аялал, спорт уралдаан, аж ахуйн хэрэглээ зэрэг олон талын ач холбогдолтойгоор ашиглах боломжтой бөгөөд манай оронд холын аялал, спорт уралдааны чиглэлээр илүү хөгжиж байна. Ямаха брэндийн UTV-ийн хувьд ямар зориулалтаар ашиглахаас шалтгаалан доорх хөдөлгүүрийн багтаамж болон загвар дизайныг өөрт шингээсэн байдаг.

Ямаха брэндийн YXZ1000R нь 2016 онд Ямаха Мотор брэнд үүссэний 60 жилийн ойд зориулан гаргасан загвар бөгөөд механик хурдны хайрцаг бүхий 1000сс хөдөлгүүрийн багтаамжтай, 3 цилиндрийн хөдөлгүүр, Фокс брэндийн 4 амортизатортай, 35 л-ийн шатахууны багтаамж, 100км/15-20 л хүртэл шатахуун зарцуулдаг юм. 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Газар уснаа явагч юм бн даа. 2016-08-13
Зочин :Галзуу эд вэ. Одоо ч газардахгүй боллоо 2016-08-13
Зочин:Хаанаас авч болох вэ? 2016-08-13
Зочин:Үнэ ханш нь хэд вэ? 2016-08-13
Зочин :Галзуу эд вэ. Одоо ч газардахгүй боллоо 2016-08-13
total music:totalaas sonirhooroi 2016-08-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?