МОНГОЛ, ХЯТАДЫН БУРХАН ШАШНЫ ХАМТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА СЭРГЭЖ ЭХЭЛЛЭЭ

2016-08-13  

Монголын сүсэгтэн олны очиж мөргөх хүсэлтэй газрын нэг бол Утай Гүмбэн юм. Тэр газрыг зорих монголын сүсэгтэн олны хөл өнөөг хүртэл тасраагүй. Тэгвэл энэ удаа Утайд Монголын бурхан шашны төлөөлөгчид заларлаа. Монголын бурхан шашны Их Хүрээ хийд, Налайхын Сайн Номун Хан хийд, Ламрин Дацан, Гандантэгчиглэн хийдийн харьяа Бадмаа ёг дацангийн 15 лам, шашны зүтгэлтнүүд Утайд заларч, ном айлдаж, хурал хурж, хоёр улсын шашны хамтын үйл ажиллагааг сэргээх үйл ажиллагааг эхлүүлсэн байна.

Утай гэдэг бол уулын нэр. Утайгаар нэрлэсэн тус газар нутаг нь Шаньши мужид оршдог. Утайн таван орон нь Шань-ши мужид орших бөгөөд Тавцан тэгшхэн оройтой, хүрээ татан сүндэрлэсэн таван уулаар бүрэлдсэн байдаг. Хятадаар Утай шан гэдэг. Утайн 5 тэнгэрийн сүм хийдийг шарын сүм, Хөхийн сүм гэж ялгадаг байна. Шарын сүмд лам нар, хөхийн сүмд хуушаан нар шавилан суудаг энэхүү мөргөлийн газарт шарын сүм 25, хөхийн сүм 99 байдаг гэж Утайд залраад ирсэн Монголын Бурхан Шашинтны Их хүрээ хийдийн тэргүүн хамба Санждорж айлдлаа.

Монгол лам нар Утайн сүм хийдийн лам нартай хамтарч ном айлдаж, хурал хурсан нь хоёр улсын шашны байгууллагын хамтын ажиллагааг сэргээсэн бодитой алхам боллоо гэж Хятад улсын буддын бурхан шашны нийгэмлэгийн урилгаар тус үйл ажиллагаанд Монголын шашны зүтгэлтнүүд, лам нарынхаа хамт оролцоод ирсэн хамба Санждорж тодотголоо.

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Найданжүдэг:Хятад орон төдийгүй дэлхийд нэр сүр нь түгсэн бурхан шашны дөрвөн их уулын нэг нь Утай таван тэнгэр шүүдээ Ийм ариун тагшин газар Монгол лам нар сайхан харагдаж байна 2016-08-13
Damba:sain muugaar ****leed yavaad ih zuil buteedeg hun ii zam mur n dardam baidaggui ch ih l yum hiih husaltei dog er dee 2016-08-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ 14 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?