АНУ-д хорь гаруй ширхэг Самсунг ноте-7 гар утас дэлбэрсэн байна. Шалтгааныг нь батарейнээс нь боллоо гэж шинжээчид дүгнэсэн байна. Хурдан хугацаанд цэнэглэх зориулалт бүхий батарей нь дэлбэрэх магадлалтай гэдгийг ч тогтоожээ. Шингэн йоноор батарейг нь хийдэг. Түргэн халснаас, анодыг тойрч байрласан ялтсуудын дунд богино долгион үүсэж дэлбэрэхэд хүргэсэн байна гэж BBC мэдээллээ. Самсунг компанийн зүгээс энэ үндэслэлийг зөвшөөрөхгүй байна. Одоогоор 1 тэрбум ам.долларын үнэ өртөг бүхий 2 сая 500,000 ширхэг гар утсыг зах зээлээс татаж эхэлсэн байна. Самсунг компанийн 9-р сард 5 сая, 10-р сард 7 сая Samsung note7-г зах зээлд борлуулах төлөвлөгөө ч нурав. Одоогоор Самсунгийн хувьцаа нэг өдөрт л 6 хувиар унаж эхэлжээ. Дэлбэрэх аюултай нь нотлогдсон тул Самсунг ноте-7 гар утсыг олон улсын хэд хэдэн авиакампани онгоцондоо оруулахгүй гэдгээ мэдэгдлээ. АНУ-ын Холбооны Агаарын Тээврийн Захиргаанаас Самсунг ноте-7 бүхий иргэддээ анхааруулга гаргаж, авч явах тохиолдолд утсаа бүрэн унтрааж, ачаанд өгөх зааварчилга гаргажээ. Австралийн иргэний нисэхийн Quantas компани зорчигчдодоо нислэгийн үеэр Самсунг Ноте-7 гар утсаа хэрэглэхгүй, цэнэглэхгүй байх сануулгыг өгчээ. Самсунг ноте-7 гар утсыг дөнгөж өнгөрсөн сард зах зээлд нийлүүлсэн байна. Таталт хийж буй 2 сая 500,000 гар утасны оронд шинэ Ноте-7 гар утсыг 14 хоногийн дотор буцааж өгнө гэсэн мэдээллийг Самсунг компани гаргалаа. Самсунгийг балрах үед IPHONE-7 эрэлт хэрэгцээ өндөр байна.
Г.ГАНСҮХ