АВАРГА ТОМ УСАН ОНГОЦНЫ ХӨДӨЛГҮҮР

2016-09-23  

Далайн тээвэр бол хамгийн их ачааг бага зардлаар алс зайд зөөдгөөрөө бусад төрлийн тээврээс ялгардаг. Телевизээр олон тооны чингэлэг бүхий том том усан онгоцнууд явж байгаа гардаг. Харин эдгээр том усан онгоцны хөдөлгүүр нь ямархуу байдаг тухай мэдээллийг та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.

Финландын “Wartsila” компани “RTA96C” загварын бага хурдтай, 107 мянган морины хүчин чадалтай дизель хөдөлгүүр бүтээжээ. Үнэхээр технологи, техникийн гайхамшигтай бүтээлд тооцогдоно.

2006 оны 9 дүгээр сард 400 орчим метр урттай 170 мянган тонн жинтэй “Emma Maersk” гэдэг усан онгоцонд тавьжээ. Ингэснээр уг хөлөг онгоц нь 20 фийтийн урттай 11000 ширхэг контейнтер ачаад цагт 57 км хурдлах боломжтой болсон байна. Энэ хөдөлгүүр бол дэлхийд хамгийн том тооцогдох ба хэмжээ нь үнэхээр томоос гадна хүний гар, оюун ухаан юу бүтээж болохыг харуулж чадсан технологийн суут бүтээл гэж хэлж болно. 


14 цилиндртэй хөдөлгүүрийн хувилбар нь нэг минутад 22-102 удаа эргэх бөгөөд 13,5 метр өндөр, 26,59 метр урт, 2,300 тонн жинтэй гэнэ. Энэ нь 4 давхар томоохон байшинтай тэнцэнэ. Мэдээж хөдөлгүүр том байх тусмаа их хэмжээний түлш хэрэглэж таарна. Ийм төрлийн хөдөлгүүрийг бүтэн өдөр ажиллуулахын тулд 250 тонн түлш хэрэгтэй болох нь байна. 


Одоогоор “RTA96C” загварын хөдөлгүүртэй 25 нэгж усан онгоц далайн тээвэрт явж байгаа ба адил төрлийн бусад усан хөлгүүдээс 4 хоногоор богино хугацаанд тээвэрлэлт хийж байгаа учраас нэмээд 86 нэгж ийм төрлийн хөдөлгүүрийн захилга авч үйлвэрлэж байгаа ажээ.

 

 

Р. ЭНХБОЛД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?