GALAXY NOTE 7 ГАР УТСЫГ БОРЛУУЛАХАА ЗОГСООНО

2016-10-12  

Өчигдөр буюу 11-нд, БНСУ-ын Үндэсний Техникийн стандартын институт Samsung компаниас албан ёсоор Galaxy Note7 гар утсыг борлуулахаа түр зогсоохыг мэдэгдлээ.

Мөн Note7 гар утас дэлбэрч, гал гарсан хэргийг шалгаж цаашид хэрэглэгчдийн аюулгүй байдлын ханган гар утсыг зах зээлээс эргүүлэн татах зэрэг дараагийн шатны арга хэмжээг цаг алдалгүй хийх хэрэгтэйг анхааруулсан байна.  

Утсыг шалгасан БНСУ-ын Үндэсний Техникийн стандартын институт мэдэгдэхдээ Note7 гар утас доголдолтой байж болзошгүйг тогтоосон ба уг гар утсыг хэрэглэх, өөрчлөн солих, борлуулахыг зогсоох тухайгаа албан ёсоор Samsung компанид мэдэгджээ.

Харин Samsung компаний зүгээс тайлбар хийгээгүй байгаа аж. Дээрх байдлаас шалтгаалж Samsung компаний хувьцааны үнэ 4.76 хувиар буурсан байна.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?