СААЖИЛТТАЙ ИРГЭД ГАР ХӨЛИЙНХӨӨ ХӨДӨЛГӨӨНИЙГ МЭДРЭХ БОЛОМЖТОЙ

2016-10-17  

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэр дундаа саа, саажилттай өвчтөнд зориулсан тусгай мэдрэх төхөөрөмжийг бүтээжээ. Энэ нь АНУ-ын Пенсильван муж улсын Питтсбургийн их сургуулийн эрдэмтдийн бүтээл аж. Тухайлбал цус харвалт зэрэг олон өвчний улмаас хүмүүс саажилттай болдог байна. Тиймээс ийм хүмүүст зориулж гартаа юм хүрч байгаагаа мэдрэх тусгай бичил электродыг бүтээсэн байна. Уг төхөөрөмжийг 30 настай Нейтан Коуплен гэдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэний тархинд суулгасан аж. Тэрээр төхөөрөмжийн ачаар гараа атгаж буйгаа мэдэрчээ. 

Энэ талаар “Вашингтон пост” сонинд “Энэхүү төхөөрөмж нь хөл гар нь саажилттай өвчтөнүүдийн хувьд жинхэнэ том дэвшил юм. Бид одоогоор зөвхөн хөл гараа хөдөлгөх төдийг л мэдрэх боломжийг бий болголоо. Судалгаагаа улам лавшруулж ийм төрлийн өвчтөнүүдэд бүхий л хөдөлгөөнөө мэдэрч чадах боломжийг эрэлхийлж байна” гэв.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?