РОБОТ ХҮҮХЭД БҮТЭЭВ

2016-10-18  

Японд робот хүүхэд бүтээж олон нийтэд танилцууллаа. Андройд буюу ухаалаг системтэй, "Киробо" хэмээн нэрлэсэн бяцхан роботыг “Тоёота мотор” компанийн мэргэжилтнүүд бүтээжээ. Японд сүүлийн 50 жилд төрөлт эрс багассан нь ийнхүү робот хүүхэд бүтээх шалтгаан болсон аж.

10 см–ийн өндөртэй энэ робот 5 настай хүүхдийн хиймэл оюун ухаан, видео камер, дуу хоолой тохируулагчаар тоноглогдсон байна. Киробо камерын тусламжтайгаар түүнтэй харилцаж буй хүний нүүрний илэрхийллийг таньж, зохих хариуг нь өгнө. Мөн үйл хөдлөл үг таних чадвартай. Дуу хоолойны тохируулагч нь жаахан хүүхдийн хоолойг дуурайж чадах ажээ. Суугаа робот яг хүүхэд шиг найгаж, нүдээ анивчиж чаддаг байна.

Хүүхэдгүй хосууд сэтгэл санааны дарамтаа давж гарахад бяцхан Киробо тусална хэмээн зохион бүтээгчид үзэж байна. Мөн энэхүү бүтээл нь эзэнтэйгээ ярилцаж, сэтгэл хөдлөлд нь хариу үйлдэл үзүүлж чаддаг тул ямарч хүний сайн нөхөр, туслах байж чадна гэлээ. 

 

О.НАНСАЛМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?