Surface Studio нэртэй 28 инчийн 4K дэлгэц бүхий персональ компьютер энэ өдрийн гол дуулиан байлаа. Apple-ийн iMac-тай тун адилхан харагдах ч хурууны мэдрэгч бүхий дэлгэцтэй энэ компьютерийг ширээн дээр 20 хэмийн налуутай хэвтүүлж байрлуулаад зураг зурах таблет болгож болно.
Энэхүү бүтээгдэхүүн нь Үнийн хувьд $2,999-ээс эхэлж Surface Studio нь Intel i5 процессор, 8GB RAM, 2GB Nvidia GPU үзүүлэлттэй байх бол $4,199 үнэтэй хувилбар нь Intel i7 процессор, 32GB RAM, 4GB GPU бүтэцтэй байх юм.
Эдгээр загвар бүтээгдэхүүн дээрээ урьдчилсан захиалга авч 12 сард худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа юм байна. Мөн Майкрософт Windows 10 үйлдлийн системийнхээ Creators Edition хэмээх хувилбарыг ирэх хавар гаргахаар болсон байна. Мессэжийн шинэ хэлбэр, 3D ажиллагааг шинээр нэвтрүүлсэн туршилтын бета хувилбарыг дараа долоо хоногт зарлах юм.
Тухайн хүнийхээ айкон дээр очоод мессэжээр, мэйлээр, дуу хоолойгоор гээд хэрхэн харилцахаа сонгох юм.
Windows-ийн алдартай Paint програмыг энэ удаа цоо шинэ хэлбэртэй болгожээ. Шинэ хувилбар нь Paint 3D гэгдэж байгаа ба 3 хэмжээст дүрс бүтээх, боловсруулах боломжтой байна. Мөн PowerPoint нь 3 хэмжээст дүрстэй ажилладаг болжээ.
О.НАНСАЛМАА