ӨМНӨД СОЛОНГОС УЛСЫН ЭМНЭЛГҮҮДЭД РОБОТ АШИГЛАХААР БОЛЖЭЭ

2016-11-18  

Өмнөд Солонгосын улсын эмнэлгүүдэд физик, сэргээн засах эмчилгээний тасгуудад 2017 оноос эхлэн төрөл бүрийн роботуудыг ашиглахаар болжээ.

Тэдгээр роботууд нь үйлчлүүлэгчдэд мэдээлэл өгөх, тухайн өвчтөний цай хоол, эм тариаг нь, мөн цагаан хэрэглэлийг зөөж өгөхөөс гадна зарим тохиолдолд өвчтөнүүдийг физик эмчилгээ хийлгэхэд нь тэднийг өргөх, сандал дээр суулгах, хэвтэх зэрэгт нь туслах зэрэг үйлчилгээг үзүүлэх юм байна.

Тус улсын Эрүүл мэндийн яамнаас 2020 он гэхэд нийт 80-н эмнэлгийн физик, сэргээн засах эмчилгээний тасгуудад тус бүр 5∼10-н ширхгийг нийлүүлэх ажээ.

Эмнэлэгт робот ажилласнаар сувилагчийн оролцоо шаардлагагүй зарим нэгэн үйлчилгээ илүү түргэн шуурхай болохоос гадна өвчтөн болон үйлчлүүлэгчид нь өөрсдөд хэрэгтэй дэлгэрэнгүй  мэдээллийг роботоос авч болох юм байна.

 

Эх сурвалж : MGLRADIO.COM

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?