Google-ийн ажилтан Макс Браун ухаалаг угаалгын өрөөний толийг бүтээсэн байна. Энэхүү төхөөрөмж нь он, сар, өдөр болон цаг агаарыг харуулдаг бөгөөд энэ нь автоматаар сүүлийн мэдээллийг харуулаад зогсохгүй дуу хоолойгоороо хайлт хийх боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл энэ нь Google Now толины анхны загвар юм байна.
Зурагнаас харахад цаг агаарын мэдээ зүүн гар талдаа байрлах бөгөөд доор нь чухал мэдээний гарчигууд харагдана. Харин он, сар, өдөр толины баруун гар талд байрлаж байна. Зохион бүтээгч Макс Браун : Зөгнөлт кинон дээр гардаг шиг зүйлийг бүтээхийг хүссэн гэж хэлжээ.
Мэдээж энэхүү төхөөрөмж нь хараахан эцсийн байдлаараа гараагүй байгаа бөгөөд Макс Браун замын хөдөлгөөний мэдээлэл, сануулга гэх мэт илүү олон хэрэгтэй функцуудыг нэмэх санаатай байгаагаа хэлсэн байна.
А. РЕНЧИНДОРЖ