ХӨЛ НЬ МЭДЭЭГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН ТӨХӨӨРӨМЖ

2016-02-05  

Suitx компаний судлаачдын баг хоёр хөл нь мэдээгүй болсон хүмүүсийг дахин алхахад нь туслах Phoenix нэртэй маш хөнгөн exoskeleton-г хөгжүүлж байгаа юм байна. 12 кг энэхүү төхөөрөмж 4 цаг тасралтгүй ажилладаг бөгөөд энэ нь хамгийн хөнгөн дэвшилтэд exoskeleton юм. Phoenix хэрэглэгчид нь цагт 1,1 мл хурдтай алхах боломжтой.

2005 онд Steven Sanchez хэмээх залуу бүсэлхий орчим мэдээгүй болжээ. 11 жил өнгөрөхөд түүнийг хөл дээр нь босгож чадах хагалгаа өнөөг хүртэл байгаагүй бөгөөд Phoenix төхөөрөмж түүнд энэ асуудлыг шийдэж өгчээ.

Steven Sanchez тэргэнцэр дээр явах нь зүгээр боловч тэр өдөржин сандал дээр суух эсвэл хэвтэхээс үнэхээр залхдаг байна.

Steven Sanchez “Хэрэв би хагас цаг тутамд 5-10 минут зогсож чаддаг байсан бол, цусны эргэлт минь сайжирч эрүүл мэндэд минь ач тустай шүү дээ” хэмээн хэлсэн байна.

 

Бусад ижил төхөөрөмжүүд нь $70,000 байхад Phoenix бол хамаагүй өртөг багатай төхөөрөмж. Түүний үнэ $40,000 өртөгтэй байх аж. Suitx-н баг илүү олон хүмүүст энэхүү төхөөрөмж тус болно гэдэгт найдаж байна гэжээ.

 

А. РЕНЧИНДОРЖ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?