ХАРААГҮЙ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН “УХААЛАГ ШИЛ”-ИЙГ ЗОХИОН БҮТЭЭЖЭЭ

2016-02-06  

Хүмүүс хараагүй хүмүүсийг таг сохор, гэрэл огт хардаггүй, хав харанхуйгаар төсөөлдөг, гэвч тэдний 90 орчим хувь нь сул хараатай, аливаа юмсыг бага ч болов хардаг гэнэ. Гэхдээ зөвхөн тодорхой өнцгөөс хардаг. Тэдгээр хүмүүс зөвхөн нүднийхээ захад байгаа зүйлсийг маш бүдэг харж чаддаг бөгөөд нүдний гол хэсэгт огт хардаггүй эсвэл энэ нь эсрэгээрээ гол хэсэгтээ бүрзгэр хардаг гэнэ. Тэд гэрэл болон юмсыг маш ойроос харж мэдэрдэг.

Америкийн нэгдсэн улсын Oxford-ийн их сургуулийн судлаачдын баг эдгээр хүмүүст зориулсан “Ухаалаг шил”-ийг зохион бүтээжээ. Энэ нь анх Xbox-ийн хөгжүүлсэн 3D камерийн тусламжтайгаар хөдөлгөөнийг бичиж авахын зэрэгцээ дүрсний ялгарлыг ихэсгэж хэрэглэгчийн нүдний өмнөх дэлгэцэд харуулдаг төхөөрөмж юм.

Энэхүү ухаалаг төхөөрөмж нь шилний хүрээн дээр суурилсан видео камер, халаасанд багтахуйц жижиг хэмжээтэй тооцоолон бодох төхөөрөмж, шилний дэлгэцэд зургийг харуулдаг программ зэргээс бүрддэг. Тунгалаг электрон дэлгэцэд хүмүүс болон орчин тойрны ерөнхий дүрс гардаг. Энэ төхөөрөмж хүмүүст ширээ, сандал, замын хашлага гэх мэт чухал зүйлсийг зураг болгон хөрвүүлдэг тусгай камертай аж.

 Энэ шил нь бараан зүйлсийг хар, цайвар зүйлсийг цагаан болгож харагдуулдаг бөгөөд ард байгаа зүйлс сарнин харагдана. Ухаалаг шил нь хараагүй хүмүүсийг хараа оруулж чадахгүй ч гэсэн тэдэнд урдаа байгаа зүйлсийг илүү сайн мэдэрч, хэн нэгэнтэй харилцахад илүү хялбар болгон өгч байна.

 

А.Ренчиндорж

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?