Сэтгэл гэдэг бол өөрчилж болдог, оролт, гаралтын сувагтай багтаамж бүхий зүйл юм. Толь бичигт “Сэтгэл бол бодох, сэтгэлийн хөдөлгөөнийг мэдрэх юмыг танин мэддэг” гэж тайлбарлажээ. Сэтгэлзүйчдийн хэлснээр өөрийн гэсэн хүчтэй, хүний эрүүл мэндийн байдлыг өөрчлөх чадвартай, бусдын хэлсэн үг бие махбодид нөлөөлдөг гэнэ.
Тухайлбал, өвчнөөсөө аль болох түргэн ангижрахыг хүссэн хүмүүс хайр, энхтайван, төгс төгөлдөр, аз жаргал гэх мэт эерэг хандлагатай сайн үгсийг илүү ярих хэрэгтэй байдаг байна. Эдгээр үгийг хэлэх, эсвэл сонсох үед тархины духны хэсэгт бие махбодид бүхэлд нь нөлөөлж, өдөөдөг, хэсэг идэвхждэг байна. Харин сөрөг хандлагатай үгс нь стрессийн даавар болох кортизолыг ялгаруулах нь ихэсдэг. Үүнээс болж өвчин хурдан эдгэрэх боломж багасдаг байна.
Д.БУЯНЖАРГАЛ