Дисней компани хананд авирч чаддаг робот бүтээсэн байна. Vertigo хэмээх энэхүү робот нь хос хоёр сэнсний тусламжтайгаар босоо гадаргуу дээр чөлөөтэй явж, байршилаа өөрчилдөг байна. Хананд авирч байх үед энэхүү роботын нэг сэнс нь машиныг залдаг бөгөөд мөн түлхэлт өгснөөр роботыг хананд шигдүүлж өгдөг байна.
Энэ нь энгийн удирдлагатай тоглоомон машин шиг жолоодлоготой бөгөөд компьютерийн тусламжтайгаар удирддаг аж.
Ирээдүйд энэхүү робот нь аврах ажиллагаа гэх мэд хана, босоо гадаргуу дээр явах шаардлагатай олон төрлийн даалгаварт оролцон, илүү өргөн хүрээнд ашиглагдана гэж Disney-гын судлаачдын баг хэлжээ.
А.РЕНЧИНДОРЖ