Өлөн байхдаа янз бүрийн хүйтэн ундаа, жүүс, квас уувал ходоод гэдсэнд зангирал үүсгэж, урвалын тэнцвэрийг алдагдуулж, ходоод гэдэсний өвчин үүсгэнэ. Иймд хийжүүлсэн ундааг өдрийн явцад уухыг зөвлөе.
Өглөө эрт хэрэглэсэн сахар таны бие махбодод цочрол өгч, нойр булчирхай тань зохих ёсоор инсулин ялгаруулж чадахгүй. Иймээс таны цусан дахь сахарын хэмжээ огцом өөрчлөгдөж, хүчил ба шүлтлэгийн баланс доголдож ирнэ.
Өргөст хэмх, чинжүү, байцааг өглөө өлөн байхдаа идвэл ходоодны салслагийг цочроодог. Ялангуяа хоолны шингэлт муу хүмүүс болгоомжлох хэрэгтэй. Түүнчлэн амтлаг төмснөөс болж ходоод хүнд оргиод байдгийг анхаар.
Гадил, таргийг өлөн элгэн дээрээ идвэл гадил нь таны биеийн кальци, магнийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, зүрх судасны өвчлөлд хүргэж болзошгүй бөгөөд тарагны ашигтай чанаруудын зарим нь алдагддаг аж.
Иймээс хоол идсэнээс 2 цагийн дараа эсвэл унтахын өмнө эдгээрийг идээрэй. Нимбэгийг өлөн элгэн дээр идэж болохгүй, харшил, ходоодны үрэвсэл болох магадлал өндөр. Нимбэг нь хүчил ихээр агуулдаг тул ходоод цочроож болзошгүй. Мөн сармис, утсан болон консервлосон хүнсийг хэрэглэж болохгүй.
Д.БУЯНЖАРГАЛ