Сэтгүүлч, сурвалжлагчдыг робот орлох эрин цаг нүүрлэжээ. Хятадын эрдэмтдийн бүтээсэн сурвалжлагч робот нь өгсөн мэдээллийн дагуу мэдээ, сурвалжлага бичих, тэр бүү хэл тойм бичих чадвартайгаа харууллаа.
Анхны туршилтаараа 300 ханзаас бүрдсэн өгүүллийг ердөө л 1 минутын дотор бичсэн байна. Тоймлох, дүгнэх чадвартай гэж уг роботыг бүтээгчид сайшааж байна. Гэхдээ, одоохондоо сэтгүлчийг бүрэн орлож чадахгүй.
Тухайлбал робот сэтгүүлч нь, ойрын ирээдүйд Мөнхбаясгаланг орлож чадахгүй юм байна. Яагаад гэвэл, бие даан ярилцлага хийх программ суулгаагүй юм байна. Тиймээс робот сурвалжлагч нь асуулт тавьж, харилцан ярилцаж чадахгүй юм байна. Тэгэхээр мэдээллийн агентлагт бол ойрын үед өөрийн байр сууриа эзлэх чадвартай юм байна гэж үзэж болох нь.
Э.ОТГОНЖАРГАЛ