ШИНЭ НЭЭЛТ ТАНЫГ ИЛҮҮ ХУРДАН, ХӨНГӨН АЛХАХАД ТУСАЛНА

2016-02-16  

Бид бүгд машин тэргээ эрчим хүч, шатахууны хэмнэлттэй байлгахыг хүсдэг. Харин өөрсдийнхөө бие организмыг ийм байлгах тухай санадаггүй байсан. АНУ-ын Хойд Каролины Их сургууль болон Карнэгиний Их сургуулийн эрдэмтэн багш нар араг яс бүхий хүний хөлийг зохион бүтээжээ. Энэ хиймэл араг ясан хөл нь хүний энергийг 7% хэмнэх тооцоо гарсан байна." Ялангуяа осолд орсон болон нас дээр гарсан хүмүүс энэхүү шинэ нээлтийг хэрэглэвэл залуу насандаа эргэж ирсэн мэт алхаа гишгээгээ түргэсгэх боломжтой " гэж Карнэгиний Их Сургуулийн механик инженер Стэфан Коллингс хэвлэлд тодруулж хэлсэн байна. Хүндийн жин нь гутлын жингээс хэтрэхгүй араг ясан хөл нь хүний биеийн жинг 10 паунд хүртэл хөнгөрүүлэх боломжтойг туршилтаараа баталжээ. Ердөө л уландаа байрлуулж, бэхлээд л болоо . Цахилгаан болон батарей хэрэглэхгүй аж. Зөвхөн оньсон хөдөлгүүртэй. Ингээд хэрхэн яаж ашиглахыг нь хамтдаа үзэцгээе. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?