ГАЗАР УСНАА ЯВАГЧ ХААН МАШИН

2016-02-17  

Туулах чадвараар ямар ч машинтай эгнэхгүй ХААН машиныг Оросын Санкт Петербург хотын иргэн зохион бүтээснээ зарлалаа. Ямар ч саадыг туулах чадвартай энэ машины эрэлт хэрэгцээ өндөр байхаас аргагүй. Өтгөн ой шугуй, намаг, өндөр уул, өргөн гол мөрөн. Аль нь ч энэ машиныг зогсоохгүй. Энэ машины зохион бүтээгч Алексей Гарагашьян хэрхэн энэ машинаа бүтээсэн тухайгаа хуваалцаж байна. Тэр аялах дуртай нэгэн. Дэлхийд үйлдвэрлэсэн бүхий л машиныг хэрэглэж үзсэн. Төгс төгөлдөр машин олоогүй. Тиймээс өөрөө сэдэж, энэ машины дээд ХААН машиныг бүтээсэн гэв. Энэ машины гол нууц нь машины дугуй. Завь мэт дугуй. Хийлэхэд ч, хийг нь гаргахад ч маш хялбар. Жолоо байхгүй. Дугуйнуудаа араагаар нь удирддаг. Дугуй болгон нь өөрийн удирдлага, араатай. Усанд бол завь мэт хурдалдаг. Өөрийн жин 1300 кг. Түүн дээр 1000 ачаа тээх чадалтай. Хуурай замаар бол 45 км/цаг хурдлах боломжтой юм байна. 35 градусын налуутай ууланд чөлөөтэй авирах үзүүлэлттэй. Ийм нэгэн гайхалтай машин бүтээжээ. Одоогоор 1000 захиалга түүнд ирсэн байна. Монголчууд бидэнд ч бас хэрэгтэй юм биш үү. Сонирхоорой, ахан дүүс ээ . Хамтдаа бичлэгийг нь үзье.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?