ЦӨМИЙН ШИНЭ ГАЛТ ТЭРЭГ "БАРГУЗИН"

2016-02-24  

Сүүлийн үед оросын хэвлэлээр цөмийн цэнэгт хошуу бүхий пуужин тээвэрлэж, оросын нутаг дэвсгэрээр зогсолтой явах зориулалттай "Баргузин" гэдэг шинэ галт тэрэгний цогцолборын тухай гарах боллоо. Хамгийн сүүлд авсан мэдээллээр бол шинэ галт тэрэгний зураг төслийг боловсруулж дууссан бололтой. ЗХУ-ын үед ийм төрлийн галт тэргийг анх бүтээн ашиглаж байв. Харин 2002 онд ОХУ болон АНУ-ын хооронд байгуулсан "Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах" гэрээний хүрээнд эдгээр галт тэрэгнүүдийг 2005 оноос зэвсэглэлээс хассан түүхтэй.
РТ-23УТТХ буюу "Молодец" гэж нэрлэж байсан пуужингийн цогцолборыг бүтээх ажил 1983 оноос эхлэж 1989 онд зэвсэглэлд оруулж байлаа. Гэхдээ уг пуужинг төмөр зам, автомашин болон уурхайгаас харвах боломжтой байдлаар бүтээжээ. Оросууд "Молодец" загварын галт тэрэгний 12 цогцолборыг бүтээн зэвсэглэлд оруулжээ. Цогцолбор галт тэрэгний нэг цуваа нь тус бүр нь 3 вагоноос бүрдэх пуужингийн харвах суурь, 7 вагоноос бүрдэх удирдлагын төв, түлшний вагон, "ДМ-62" загварын хоёр зүтгүүр нийтдээ 18 орчим вагоноос бүрддэг байв. 22,6 метр урт, 2,4 метр диаметр бүхий пуужингийн тусгал нь 10100 км, "бай"-г онох нарийвчлал 200-500 метр, пуужингийн гарааны жин 104,5 тонн жинтэй байсан юм. Нэг пуужингийн толгой нь 10 бие даасан цөмийн цэнэг болж задрах ба эдгээр цэнэгүүд тус бүр нь 400 кт хүчин чадалтай "аймшигтай" зэвсэг байсан юм.
"Баргузин" галт тэргэний тактик-техникийн үзүүлэлт талаар ямар нэгэн мэдээлэл цацагдаагүй. Гэхдээ зарим нэг тойм мэдээлэл гарч эхлээд байв. Тухайлбал шинэ галт тэргэнд зориулан хатуу түлш бүхий тив алгасагч баллистик РС-24 "Ярс" пуужинд суурилсан шинэ пуужин бүтээх ба түүний нийт жин 47 тонн-оос хэтрэхгүй байх бололтой. Мөн шинээр бүтээх вагоны нийт урт нь 24 метр байх тул түүнд агуулах баллистик пуужингийн урт 22,5 метр байх магадлалтай байна. Ямартаа ч оросын 120 мянган км орчим урт төмөр замаар "Баргузин" галт тэрэг хэзээ ч зогсохгүйгээр давхих цаг удахгүй ирэх бололтой.

 

Р. ЭНХБОЛД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ts.Enkhbat:medee tavij baigaa bol oligtoihon medeelel tavildaa youtube ruu orhod l naad medee chin ****r sonirholtoi baihad tanai site iig hen tooj unshihav dee yadaad youtubees oirchuulaad olon zurag barimttai ni tavildaa https://www.youtube.com/watch?v=Wn0Fi2toR70 2016-02-24
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?