APPLE-ИЙН ЦАГ ЧИХРИЙН ШИЖИНГ ИЛРҮҮЛНЭ

2017-04-19  

Apple компани инженер эмч нарын багтай хамтарч чихрийн шижин өвчтэй хүмүүст зориулсан цаг бүтээхээр ажиллаж байна. Шинэ ухаалаг цаг нь эзнийхээ сахарын хэмжээг төвөггүй хэмжиж харуулж байх аж. Хуруу рүү зүүгээр хатгаж, цусны дээж авалгүйгээр сахарын хэмжээг тодорхойлдог технологийг зохион бүтээхийг Стив Жобс санаачилж байжээ. Apple компани Пало-Альто дахь байрандаа био эмч нарын багийг хөлслөн ажиллуулж байна.  Тэд хүний цусан дахь сахарын хэмжээг тодорхойлж, байнга хянаж байх мэдрэгч бүтээхээр ажиллаж байгаа юм.

Энэ төсөл нь амжилттай хэрэгжвэл чихрийн шижин өвчнийг оношлох, эмчлэх салбарт том дэвшил авчирна хэмээн эрдэмтэд үзэж байна. Уг мэдрэгч нь гэрлийн цацрагийг арьсны завсраар илгээж сахарын хэмжээг тодорхойлох чадвартай байх аж. Өвчтөнөөс цусны дээж авахгүйгээр сахарын хэмжээг тогтоох багаж бүтээх оролдлого олон удаа гарч байсан ч бүгд бүтэлгүй болж байжээ. Apple компани сахарын хэмжээг тодорхойлогчтой ухаалаг цаг гаргахын тулд дор хаяж тэрбум доллар зарцуулна хэмээн DexCom –ийн мэргэжилтэн Терринс Грегг үзэж байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?