ХЯТАДЫН ХАМГИЙН БАЯН ХҮН "ЖЭК МА"-ГИЙН ЗӨВЛӨГӨӨ

2017-05-06  

Жэк Ма бол Alibaba group-ын үндэслэгч гэдгийг хэн бүхэн мэднэ. Тэрээр амжилт, уналтууд тулгарсан ч тэр бууж өгөөгүй. Түүний залуу үеийнхэнд хандсан зөвлөгөөг хүргэе.

-20 нас хүртлээ маш сайн сурагч бай.

-25 насандаа санаа зоволгүйгээр хангалттай их алдаа хий. Унаад босоод, унаад босоод л бай. Зүгээр л зугаац.

-30 нас хүртлээ хэн нэгнийг дага. Хэрвээ том компанид ажиллавал ажил хийх арга барилд суралцана. Чи нэг том машины нэгээхэн хэсэг л болно. Харин жижиг компанид ажиллавал чи мөрөөдөлтэй, хийх бүтээх эрмэлзлэл, тэмүүлэлтэй болно. Маш ихийг сурна.

-30 хүрэхээсээ өмнө ямар компанид ажиллахаасаа илүү ямар удирдагчийг дагах нь маш чухал асуудал. Сайн удирдагч чамд ихийг сургана.

-30-40 насандаа өөрөөсөө “би өөрийнхөө төлөө ажиллах цаг болсон уу” гэж асуу. Үнэхээр бизнесмэн больё гэж бодож байвал.

-40-50 насандаа өөрийн хамгийн сайн чадах зүйл дээрээ төвлөрөх тухай бод.

-50-60 насандаа зөвхөн залуу үеийнхний төлөө ажилла. Яагаад гэвэл тэр үед залуус чамаас илүү хийж, ажиллаж чаддаг байх болно. Тэдэнд хөрөнгө оруул.

-60 наснаас хойш зөвхөн өөртөө санаа тавь. Наран шарлагын газар хэвтэж байх нас.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?