ХОЁР ТЭМЭЭНИЙ УРАЛДААНД ХАМГИЙН ХУРДАН НЬ ХОЖИГДДОГ

2016-03-07  

“National Geographic 2015” –ын аялагчдын фото зургийн уралдааны шилдэг зургуудыг хүргэж байна. 

“ Kushti, Indian Wrestling” by Alain Schrooder: “Kushti  бол Энэтхэгийн уламжлалт бөхийн тэмцээн. Бөхчүүд бүсэлхийгээрээ даавуу уяаад шавраар хийсэн нүхэнд ордог. Тэд барилдаж дууссаныхаа дараа дэвжээний ханыг налан сууж хөлсөө хатаадаг ба энэхүү амрах ёслол нь их чухалд тооцогддог байна”

“Catching a Duck” By Sarah Wouters, Тайландын Nong Khai мужийн хүрхрээнд хоёр хүү нугас барихыг оролдож байна"

“A Night at Deadvlei”   By Beth McCarley  “Өргөст модыг 900 жилийн настай гэж үздэг ч хүрээлэн буй орчин нь хэт хуурайшилтай учир түүнийг сайн тодорхойлж чаддаггүй.”

"Ahmed Al Toqi, By “Camel Ardah” Мэргэжлийн хүн унасан хоёр тэмээний уралдаан. Энэ тэмцээнд хурдан нь хожигддог. Учир нь тэд ижил замд ижил хурдтай явах ёстой байдаг. Тус тэмцээн нь Араб тэмээний хүч болон гоо үзэсгэлэн, унаачдын ур чадварыг харуулах зорилготой юм.

“Gravel Workmen” By Faisal Azim “ Хайрга бяцалдаг энэ газар бүхэлдээ тоос болоод элсээр хучигдсан байдаг. Хайрганы ажилчид ажлын байрныхаа шилэн цонхоор харж байна"

“Whale Whishperes” By Anuar Patjane Floriuk,  Энэ уралдааны хамгийн шилдэг шагналыг хүртсэн зураг. Anuar Patjane Floriuk “Бөгтөр халим болон түүний зулзагатай хамт шумбасанаар үнэхээр гайхалтай дахин давтагдашгүй тэнгисийн амьдралыг буулгаж чадсан” гэжээ.

“Romania, Land of Fairy Tales” By Eduard Gutescu, Пестера тосгоны жавартай өглөө"

“highlanders” By Bartlomiej Jurecki , “Польш, Олон хүмүүс өвсөө хадахын тулд хадуур болон, сэрээг хэрэглэсээр байна.”

“Sauna in the sky” By Stefano Zardini,  “Тэнгэрийн саун” Зүүн Альпын нуруунд орших Monte Lagazuoi уулын 2800 метрийн өндөрт байрлах саун.

“White Rhinos” By Stefane Berube, Тэрээр зургаа хэрхэн авсан талаар, “энэ зургийг авахын тулд өвсөн дотор маш удаан нуугдсан боловч авч чадаагүй ээ. Харин өглөө сэрсэн миний өмнө гурван хирс зогсож байсан” хэмээн ярьжээ.

 

А.ТҮВШИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?