С.ДАЛИ БА П.ПИКАССОГИЙН ОРГИЛ БҮТЭЭЛҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭН МОНГОЛД БОЛНО

2016-04-25  

"Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд "С.Дали ба П.Пикассо" үзэсгэлэнг Улаанбаатарт анх удаа Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран зохион байгуулахаар болжээ.

Үзэсгэлэнг 2016 оны 04 дүгээр сарын 29-нөөс 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл зохион байгуулах гэнэ. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд ОХУ-ын Екатеринбург хотын оршин суугч, цуглуулагч Я.Щадрины хувийн цуглуулгаасаа алдарт С.Дали, П.Пикассо нарын эх бүтээлийг дэлгэн үзүүлэхээр хүсэлт гаргасны дагуу үзэсгэлэн гаргахаар болжээ. Үзэсгэлэнд хоёр уран бүтээлчийн уран бүтээлийнхээ хамгийн оргил үед бүтээсэн уран баримал, уран зураг, зураасан зураг, керамик урлалын бүтээлүүдийг дэлгэн танилцуулах юм байна.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?