БНХАУ ДАЛАЙ ТЭНГИСИЙГ АЖИГЛАХ ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨӨРГӨЖЭЭ

2020-06-11  

БНХАУ далай тэнгисийн нөөцийг судлах, байгалийн гамшгийн аюулаас сэрэмжлүүлэх зорилгоор “Haiyang-1D” хиймэл дагуулыг пүрэв гарагт хөөргөж, тойрог замд амжилттай орууллаа гэж тус улсын Сансрын шинжлэх ухаан, техникийн корпорац /CASC/ мэдээлжээ.

Уг хиймэл дагуулыг Хятадын Шаньси мужийн Тайюань сансрын буудлаас "Чанжэн-2С" зөөгч пуужингийн тусламжтайгаар орон нутгийн цагаар 02 цаг 31 минутад хөөргөжээ. “Haiyang-1D” хиймэл дагуулыг  мөн экологи, хөдөө аж ахуй, тээврийн янз бүрийн төслийг хэрэгжүүлэхэд ашиглах аж.  “Чанжэн” ангиллын зөөгч пуужингийн хувьд 334 дэх удаагаа хиймэл дагуул хөөргөж байгаа юм. 

БНХАУ цаг уур, харилцаа холбоо, навигацийн хиймэл дагуулууд бүтээхийн хажуугаар сарыг судлах технологийг хөгжүүлэн үндэсний сансрын хөтөлбөрөө идэвхитэй хөгжүүлж байгаа билээ. Хятадын эрдэмтэд мөн солир, Ангараг гаргийг судлах төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд ойрын жилүүдэд тэдгээрийн гадаргууг эрчимтэй судалж эхэлнэ.

 

ЭХ СУРВАЛЖ:https://www.montsame.mn/mn/read/228190

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ ДАХИН 5 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?