НААДАМД ЗОДОГЛОХ БӨХЧҮҮДИЙГ БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ

2016-07-08  

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулсны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр-наадамд хууль, дүрмийн дагуу даатгуулсан, 18-аас дээш насны хүчит 1024 бөх барилдана. Барилдах бөхчүүдийг өнөөдрөөс буюу 7-р сарын 8, 9, 10-ны өдрийн 10.00-17.00 цагт Монгол бөхийн өргөөнд бүртгэх ажээ.

Бүртгүүлэхдээ :

Бөхчүүд хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхээ авчирч, өөрийн биеэр бүртгүүлнэ. Зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүй болохыг онцлон анхааруулж байна.

Өсвөр 128 бөхийн барилдаанд барилдах 14-15 насны хөвгүүдийг мөн өнөөдөр маргааш хоёр 10.00-18.00 цагийн хооронд Монголын хүүхдийн ордонд бүртгэх ажээ. Барилдаанд 2000 оны 1-р сарын 1-нээс хойш төрсөн хөвгүүд барилдах юм байна.

Бүртгүүлэхдээ:

- төрсний гэрчилгээ

- эрүүл мэндийн даатгалын дэвтэр

- хоёр хувь цээж зураг

- даатгалын төлбөр тус тус авч ирнэ. Баримт бичиг зөрчилтэй болон дутуу бол бүртгэхгүй болохыг анхааруулжээ.

 

 

А.ТҮВШИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?