Ж.УЯСАХЫН БОР ҮРЭЭ ТҮРҮҮЛЛЭЭ

2016-07-10  

Тулгар Төрийн 2225 жил, Их Монгол Улсын 810 жилийн ой, Үндэсний Их Баяр наадам, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд газар газрын  шандаст хурдан 372 хүлэг уралдсанаас түрүү магнайд Архангай аймгийн Их тамир сумын харъяат Ж.Уясахын бор үрээ хурдалж, аман хүзүүнд Увс аймгийн Малчин сумын харьяат, Нийслэлийн алдарт уяач Ц.Нүүдэлийн хонгор үрээ хурдаллаа. Айргийн гуравт Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын харъяат Х.Түмэнбаярын буурал, дөрөвт, Ховд аймгийн Алтай сумын харъяат “Торгоны зам” ХХК-ийн захирал Б.Гантөмөрийн хонгор үрээ, айргийн тавд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Б.Эрдэнэбатын хонгор үрээ тус тус хурдалж уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгалаа.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?